- 2025 оны 03 сарын 15
Хурлын зорилго
Их, дээд сургуулийн багш судлаач нарын судалгааны арга зүйн хөгжлийг дэмжих, Их дээд сургуулиудын сургалт, судалгааны үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээ, шинжилгээг системтэй тогтмол хийж үр дүнг шийдвэр гүйцэтгэгч нарт хүргэх, Эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын үр дүнг амьдралд хэрэгжүүлэх боломжуудыг судлах, судлаачид, үйлдвэрлэгчид, ажил олгогч нар танилцах, санал солилцох, хамтран ажиллах талбар бүрдүүлэх, дотоод ба гадаадын их, дээд сургуулиуд хамтарсан төслийн санаануудыг хэлэлцэн хамтарсан төсөл боловсруулах, харилцан туршлага солилцох орчинг бүрдүүлэх.
Сургалт нь судалгаатай хавсарч байж, судалгаа нь сургалт туршилт дээрээ үндэслэн хөгжиж байх, улмаар судалгааны үр дүн үйлдвэрлэл амьдралд нэвтэрч байх орчинг бүрдүүлэх нь гол зорилго юм.