Магистр
  • 2024 оны 02 сарын 26

Магистр

ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТ

ЭЗШУИС-ийн  магистрын хөтөлбөр нь дараах чиглэлээр сургалт явуулж байна.

1.Эм зүйн ухаан

2.Уламжлалт анагаах ухаан

Магистрын хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа:

Намрын улиралд: 08 сарын 15-наас 09 дүгээр сарын 20-ний өдрийг дуустал

                           Хаврын улиралд: 12 сарын 15-наас 01 дүгээр сарын 10-ний өдрийг дуустал
Бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
                     1.Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар(төрсний гэрчилгээ, гадаад паспорт);
                     2.
Эзэмшсэн боловсролын диплом, түүний хавсралтын хуулбар (бичиг баримт гадаад хэл дээр бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байна)   
                     3.Цээж зураг
                     4.Анкет

Жич: Эзэмшсэн бакалавр, магистрын мэргэжил нь өөр чиглэлтэй элсэгчийг зөрүү хичээл судлах нөхцөлтэйгөөр магистр, докторын хөтөлбөрт элсүүлнэ. Өөр чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт элсэгч нь элссэн хөтөлбөрийнхөө харгалзах түвшний мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлээс 10 хүртэл багц цагийн хичээлийг судална.

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага: Магистрын хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй, докторын хөтөлбөрт магистрын зэрэгтэй бүртгүүлэгчийг элсүүлнэ.

Элсэлтийн шалгалт:
                             
1.Элсэн суралцах хүсэлт гаргагчаас Эрдмийн сургууль мэргэжлийн чиглэлийн дагуу шалгалт авна.
                           2.
Өөр мэргэжлээр Магистр, докторын хөтөлбөрт элссэн элсэгчид нөхөн судлах багц цагаа амжилттай гүйцээсэн суралцагч үндсэн магистр болон докторын хөтөлбөрт                шалгалт өгч үргэлжлүүлэн суралцана.
                               3.Шалгалтад авбал зохих нийт онооны 60-аас доошгүй хувийг авсан шалгуулагчдыг оноогоор нь жагсааж, онооны дарааллаар
элсүүлнэ.

© 2023 All Rights Reserved. Developed By: AiT Team