• 2023 оны 11 сарын 05

Дотоод

ЭЗШУИС-аас эрхлэн гаргадаг “Монголын эм зүй, эм судлал” сэтгүүл нь анагаах ухаан, эм зүйн мэргэжилтнүүдэд зориулагдсан эрдэм шинжилгээ, тойм лекц, практик зөвлөмж, эмийн зохистой хэрэглээ, мэргэжлийн англи хэл, шилдэг хамт олон, мэдээ, мэдээлэл гэсэн үндсэн хэсгүүдтэй бөгөөд шинжлэх ухаан-практикт нэвтэрсэн шинэ бүтээгдэхүүнийг сурталчилдаг  булантай юм.
        “Монголын эм зүй, эм судлал” сэтгүүлийг анх 2013 онд шинээр хэвлэн гаргаснаас хойш нийт 23  дугаар гарсан бөгөөд Номхон Далайн Баруун Бүсийн Анагаах Ухааны Индекс (WPRIM)-тэй сэтгүүлийн холбоонд гишүүн болсон. Номхон далайн баруун бүсийн гишүүн орнуудаас эрхлэн гаргадаг сэтгүүл нь анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр зайлшгүй шаардлагатай мэдлэг, мэдээллийг түгээх зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

                                                     “ЭМ ЗҮЙ, ЭМ СУДЛАЛ” СЭТГҮҮЛИЙН МЭДЭЭЛЭЛ
Сэтгүүлийн ерөнхий мэдээлэл
            -Судалгааны өгүүлэл нь англи хэл дээр хураангуйтай, монгол  хэл дээр бичигдэнэ.
            -Шаардлага хангасан өгүүллийг хүлээн авна.
Бүтээлд тавигдах шаардлага
            -Эм зүй, эм судлал” сэтгүүлд ирүүлсэн өгүүлэл нь өмнө нь өөр сэтгүүлд хэвлэгдээгүй байх;
            -Өгүүллийг АРА 7 загварын дагуу бичих;
Өгүүллийн бүтэц
1. Танилцуулга нүүр. Бүтээлийн эхний нүүрэнд бүх зохиогч овог, нэрээ ажлын газрын хамт бичнэ. Холбоо барих нэг зохиогчийн цахим хаягийг бичнэ.
2. Хураангуй нь 200-аас ихгүй үгтэй байна.
3. Түлхүүр үгс 5-6 байна.
4. Үндсэн хэсэг:
               -Удиртгал
               -Судлагдсан байдлын тойм
               -Арга зүй
               -Үр  дүн
               -Хэлэлцүүлэг, дүгнэлт
5. Талархал
6. Санхүүжилтийн талаарх мэдээлэл: Судалгааг хийхэд санхүүжилт олгосон байгууллагын хамт тэтгэлгийн дугаарыг бичнэ.
7. Ном зүй
8. Хавсралт
9. Хүснэгт
10. Зураг
11. Зохиогчийн танилцуулга. Зохиогч бүрийн товч танилцуулгыг 200 үгэнд багтаан бичнэ.
12. Өгүүлэл нь ном зүй, хүснэгт, зургийн хамт 6000-8000 үгтэй байна.
Өгүүлэл хүлээн авах хаяг: ariunaa.z@monos.mn, 70174640

© 2023 All Rights Reserved. Developed By: AiT Team