- 2024 оны 02 сарын 26
Ажлын байранд тавигдах шаардлага
ЛАБОРАНТЫН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
-Аюулгүй байдлыг чанд сахин мөрддөг байх
-Хичээлтэй холбоотой бүх туршилт ажилбаруудыг гардан гүйцэтгэж чаддаг байх
-Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвар өндөртэй байх
-Харилцааны өндөр соёл, ёс суртахуунтай байх
-Багаар ажиллах чадвартай байх
-Мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
-Сургалтын хөтөлбөр болон багшаас өгсөн чиглэлийн дагуу хичээлийн бэлтгэл ажлыг хангах
-Хариуцсан лабораторийн лац, ломбо, бүрэн бүтэн байдлыг хангах
-Хичээлд шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж, сав суулга, бодис урвалж захиалах
-Удирдамжийн дагуу оюутан суралцагчдад зөвлөгөө, туслалцаа үзүүлэх
-Лабораторийн тоног төхөөрөмж, сав суулга, бодис урвалжийн нэгдсэн тайлан гаргах
САНХҮҮГИЙН МЕНЕЖЕРИЙН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
-Санхүү, Эдийн засаг, Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
-СТОУС, НББОУС талаар тодорхой мэдлэгтэй байх;
-Холбогдох судалгаа, шинжилгээ, дүгнэлт гаргах, мэдээллийг боловсруулах чадвартай;
-Санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан туршлагатай;
-Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай;
-Хувийн зохион байгуулалт сайтай, бие даан ажиллах чадвартай;
-Багаар ажиллах болон сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй
-Цаашид тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
-Санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх;
-Үйл ажиллагааны болон санхүүгийн нөхцөл байдалд үнэлэлт өгөх;
-Санхүүжилт болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад шаардагдах тайлан дүгнэлт бэлтгэх, төсөв төлөвлөгөө боловсруулах;
-Компанийн санхүүгийн богино, дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөө хийх, ашиг орлого, үр өгөөжийн судалгаа хийх.