Төрөөс олгодог тэтгэлэг
  • 2024 оны 02 сарын 26

Төрөөс олгодог тэтгэлэг

                                                                                             Оюутны хөгжлийн зээл
Хамрагдах нөхцөл
      - Эрх бүхий байгууллагаас баталсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр дотоодын сургалтын                   байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч Монгол Улсын иргэн байх;
      - Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан байх;
Тавигдах шаардлага
      - Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш байх;
      - Өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх;
      - Өдрийн ангид суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх;
      - Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
      - Суралцагч Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуурамч баримт бичиг           бүрдүүлсэн тохиолдолд сургалтын төлбөрийн зээл олгохгүй;
      - Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан элсэлтийн ерөнхий шалгалтад 500 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх;
Бүрдүүлэх материал
      - Иргэний үнэмлэхийн хуулбар
      - Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл
      - Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь
      - Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
      - Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
      - Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
      - Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар           үр дүнд хүрэх талаарх/ 

                                                                       Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж
Хамрагдах нөхцөл:

Санхүүжилтийн нэр

Шалгуур

Хөтөлбөрийн зэрэг

Голч

1

Бүтэн өнчин суралцагч

Эцэг, эх нас барсан

Бакалавр

2.0 дээш

2

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч

Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй

Бакалавр, магистр, доктор

2.0 дээш

3

Эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч

Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй

Бакалавр

2.0 дээш

4

Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч

Өрхөөс 1 оюутан

Бакалавр

2.0 дээш

5

Нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч.

Өрхөөс 1 оюутан

Бакалавр

2.8 дээш

Бүрдүүлэх материалын жагсаалт:
1.   Бүтэн өнчин суралцагч:
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Зээл, тэтгэлэг хүссэн өргөдөл
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж  (шинээр элсэгч)
- Суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт    
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан  жагсаалт
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримт
2.   Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч:
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Зээл, тэтгэлэг хүссэн өргөдөл
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж  (шинээр элсэгч)
- Суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан  жагсаалт
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бол хувь тогтоосон акт 
3. Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Зээл, тэтгэлэг хүссэн өргөдөл
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж  (шинээр элсэгч)
- Суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан  жагсаалт
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол эцэг, эхийн хувь тогтоосон акт 
4.   Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Зээл, тэтгэлэг хүссэн өргөдөл
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж  (шинээр элсэгч)
- Суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан  жагсаалт
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бол хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүний  хувь тогтоосон акт
5. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн:
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Зээл, тэтгэлэг хүссэн өргөдөл
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж  (шинээр элсэгч)
- Суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан  жагсаалт
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Эцэг эх, асран хамгаалагч, тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт
Сувилахуйн тэтгэлэг
Хамрагдах нөхцөл:

      - Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад сувилагч мэргэжлээр дипломын болон бакалаврын хөтөлбөрт суралцагч оюутан
      - Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан байх
Тавигдах шаардлага:
      - Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 500 болон түүнээс дээш байх
      - Өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8 бол 70 хувь
      - Өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 3.0 бол 100 хувь
Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Зээл, тэтгэлэг хүссэн өргөдөл
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж  (шинээр элсэгч)
- Суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан  жагсаалт
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
Замын зардлын буцаан олголт
Хамрагдах нөхцөл:

Оршин суугаа газраасаа 500км болон түүнээс хол байршилтай их, дээд, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан байх
Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Авто тээврийн хэрэгслээр зорчих тасалбар
- Цахим үнэмлэхний хуулбар
- Онгоцоор ниссэн оюутнуудын хувьд тийз борлуулдаг компаниас ниссэн эсэх лавлагааны хамт

© 2023 All Rights Reserved. Developed By: AiT Team