Оюутанд үзүүлэх үйлчилгээ
  • 2023 оны 11 сарын 06

Оюутанд үзүүлэх үйлчилгээ

Төгссөн тухай тодорхойлолт
      -ЭЗШУИС-ийн Сургалт Бодлого Зохицуулалтын Алба хичээлийн 1-р байрны 202 тоот өрөөнд дипломын хамт өөрийн биеэр ирж авна.
Суралцдаг тухай тодорхойлолт
     -Суралцагч өөрийн  эрхээр “Оюутны веб” уруу нэвтрэн орж хэвлэх цэсний “Тодорхойлолт” хэсгээс хэвлэн авна. https://sw-beta.xcloud.mn/ 
     -Тодорхойлолтоо баталгаажуулах бол Сургалтын менежерээр гарын үсэг зуруулж, тамга даруулна.
Бичиг баримт түр хугацаагаар авах
      -Сургалт Бодлого Зохицуулалтын Алба хичээлийн 1-р байрны 202 тоот өрөөнөөс өөрийн биеэр ирж авна.
      -Шилжилт хөдөлгөөний хүсэлт хүлээн авах
    -Үргэлжлүүлэн суралцах, жилийн чөлөө авах, сургуулиас чөлөөлөгдөх, хөтөлбөр хооронд шилжих, бусад сургалтын байгууллага руу шилжин суралцах оюутан маягтыг бөглөн өөрийн биеэр Сургалтын менежерт хүлээлгэн өгнө.
Хичээлээс чөлөө авах
     -1 хоногийн чөлөөг тухайн хичээл орж буй багшаас авна.
    -2 ба түүнээс дээш хоногийн чөлөөг Сургалт Бодлого Зохицуулалтын Газрын Сургалтын менежер олгоно.
Эрүүл мэндийн үзлэг
      -ЭЗШУИС-ийн шинэ элсэгч, дотуур байрны нийт оюутнуудыг Синдүра Мед эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулна.
 

© 2023 All Rights Reserved. Developed By: AiT Team