- 2024 оны 03 сарын 03
Эмчилгээ үйлчилгээ
Тусламж, үйлчилгээ
-Дотрын тусламж үйлчилгээ
-Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ
-Лабораторийн шинжилгээ
-Үйл онош, дүрс оношилгоо
-Урьдчилан сэргийлэх үзлэгийн багц
ДОТРЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ
Дотрын тасаг нь дотрын эмч-2, сувилагч – 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шатлал, харъяалал харгалзахгүйгээр үзүүлж байна. Та бүхэнд дотрын нарийн мэргэшсэн, магистр зэрэгтэй эмч нар, ахлах, тэргүүлэх зэрэгтэй, магистр зэрэгтэй сувилагч нар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Манай эмнэлэг нь зонхилон тохиолдох дотрын өвчнүүдийг нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, хэвлийн эхо, зүрхний цахилгаан бичлэгийн багажийн шинжилгээний болон эмнэлзүйн лабораторийн шинжилгээний тусламжтай оношилж өдрийн эмчилгээ болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Дотрын тусламж, үйлчилгээний төрөл
-Амбулаторийн үзлэг
-Амбулаторийн үзлэг, шинжилгээ оношилгоо
-Өдрийн эмчилгээ /эмийн эмчилгээ/
-Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ /эмийн эмчилгээ/
Дотрын тусламж, үйлчилгээний чиглэл
-Зүрх судасны эмгэгүүд
-Амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүд
- Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд
-Бөөр, шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд
-Ясны үений тогтолцооны эмгэгүүд /Хэрх, тулай/
- Дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүд /Чихрийн шижин, бамбай булчирхайн эмгэг/
УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
Уламжлалт анагаах ухааны тасаг нь Уламжлалт анагаах ухааны эмч-5, Уламжлалт анагаах ухааны сувилагч-2 бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Та бүхэнд Вьетнам, БНХАУ, Монголын анагаахын их сургуулиудад сурч боловсорсон, зүүгээр нарийн мэргэшсэн, ахлах зэрэгтэй, АУ-ы доктор, дэд профессор эмч нар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Тусламж үйлчилгээний төрөл
-Амбулаторийн үзлэг, оношилгоо
-Өдрийн эмчилгээ /эмийн эмчилгээ/
-Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ /эмийн эмчилгээ/
Тусламж үйлчилгээний чиглэл
-Зүрх судасны эмгэгүүд
-Амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүд
-Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд
-Бөөр, шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд
-Ясны үений тогтолцооны эмгэгүүд /Хэрх, тулай/
-Дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүд /Чихрийн шижин, бамбай булчирхайн эмгэг/
-Эмэгтэйчүүд
-Мэдрэлийн тогтолцооны эмгэг
Эмчилгээ, үйлчилгээ:
-Зүү засал
-Биеийн зүү
-Чихний зүү
-Цахилгаан зүү
-Бариа засал
-Б үтэн биеийн бариа
-Хэсгийн бариа /Толгой, хүзүү, нуруу, доод мөч/
-Хатуу засал /Хануур,Шивүүр,Самнуур/
-Төөнө засал /Янжууран төөнө,Нүүрсэн төөнө,Монгол төөнө,Цахилгаан төөнө/
-Бумба засал /Шилэн бумба,Зэсэн бумба,Гулгуур бумба/
-Жин засал /Дэвтээлэг засал,Туулга засал/
Сэргээн засах эмчилгээний чиглэл:
-Татлага – нуруу, хүзүү
-Шарлага – инфра
- Шарлага – УВЧ
- Искра
-Утлага эмчилгээ
ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ
Манай эмнэлзүйн лабораторийн тасагт мэргэжлийн Лабораторийн их эмч, Био-анагаах судлаач нар ажиллаж байна. Эмнэлзүйн лабораторийн тасаг нь Биохими /Response-910/, Гематологи /Sysmex XP100/, Коагулограмм /Sysmex CA-104/, Клиник хими /Cybow Reader 720/, Иммунологи /Biobase-1000/ болон Серологийн чиглэлээр шинжилгээ хийдэг ба чанарын дотоод хяналтыг тогтмол хийж, гадаад үнэлгээнд хамрагдан шинжилгээний чанарын баталгааг ханган ажиллаж байна.
ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ:
Клиник химийн шинжилгээ: Шээсний ерөнхий шинжилгээ
Гематологийн шинжилгээ: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ /21 үзүүлэлт
Коагулограммын шинжилгээ:Цус бүлэгнэлтийн шинжилгээ /4 үзүүлэлт/
Биохимийн шинжилгээ:
-Элэг, цөсний үйл ажиллагаа
-Бөөрний үйл ажиллагаа
-Нойр булчирхайн үйл ажиллагаа
-Өөх тосны солилцоо
-Нүүрс усны солилцоо
-Үе мөчний үйл ажиллагаа
-Цус багадалт
-Эрдэс
-Электролит
Иммунологийн шинжилгээ:
-Бамбайн булчирхайн үйл ажиллагаа
-Хавдрын маркер
Серологийн шинжилгээ:
-В, С вирусын халдвар
-Тэмбүүгийн халдвар
-ДОХ-ын халдвар
-Хеликобактер
Шинжилгээний аппаратууд:
ҮЙЛ ОНОШИЛГОО, ДҮРС ОНОШИЛГОО
Мэргэжлийн дүрс оношилгооны эмч та бүхэнд хэвлийн эхо, бамбайн эхо, түрүү блучирхайн эхо шинжилгээ хийж зөвлөгөө өгөх ба манай эмнэлэгт зүрхний цахилгаан бичлэгийн багажийн шинжилгээ хийгдэж байна. Үүнд:
-Зүрхний цахилгаан бичлэг
-Хэвлийн ЭХО
-Бамбайн ЭХО
-Түрүү булчирхайн ЭХО
Оношилгоо, шинжилгээний аппаратууд: