Багц цагийн сургалт
  • 2024 оны 02 сарын 26

Багц цагийн сургалт

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ

ЭЗШУИС нь 2015 оны 04 сараас эхлэн төгсөлтийн дараах сургалтыг “Мэргэжил дээшлүүлэх”, “Багц цаг” чиглэлээр явуулах эрх авсан юм. Тус сургууль нь сургалт зохион байгуулах анги, танхим, багшлах боловсон хүчин, сургалтын баазаар бүрэн хангагдсан.  Мэргэжил дээшлүүлэх сургалтыг жилд 2 удаа, харин Багц цагийн сургалтыг нийслэл, орон нутгийг хамруулж цахим болон танхимын хэлбэрээр зохион явуулж ирлээ.
           
Тус сургууль нь 2015 оны 04 сараас эхлэн төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх болон багц цагийн сургалт явуулах эрх авсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 32 удаа багц цагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 6800 мэргэжилтэн хамрагдсан байна.
        
Энэхүү сургалтуудыг зохион байгуулснаар зөвхөн өөрийн сургуулийг төгсөгчдөөс гадна бусад анагаахын чиглэлийн их, дээд сургууль төгсөгчдийн мэргэжил чадварыг дээшлүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах талаар төр, засгаас явуулж буй бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн үр дүнд хүрсэн.

БАГЦ ЦАГИЙН БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТ

Сургалтын чиглэл: Багц цагийн сургалт
Сургалтын хугацаа:  12 цаг
Сургалтын багтаамж: 1 багц цаг. Үүнд: Лекц, дадлагын цаг орно.
Суралцагчдад тавигдах шаардлага: Анагаах ухааны чиглэлээр их, дээд сургууль, коллежийг  төгссөн эм зүйч, ерөнхий мэргэжлээр хамрагдагсад байна.
Сургалт явуулах газар: ЭЗШУИС, Синдүра мед эмнэлгийн сургалтын танхим
Сургалтын хэрэглэгдэхүүн: Сургалтын хөтөлбөр, мэргэжлийн багш, ном, сурах бичгээр  хангах, интернэт орчинд чөлөөтэй ажиллах боломж нөхцлөөр хангана.

© 2023 All Rights Reserved. Developed By: AiT Team