• 2024 оны 03 сарын 11

Оюутны хөгжлийн хөтөлбөр

                                                                                               ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
                   ЭЗШУИС-ийн алсын хараа, эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөнд нийцүүлэн оюутан залуусыг эрүүл чийрэг, эх оронч, төрөлх хэл, өв соёлоо дээдэлдэг, энэрэх сэтгэлтэй, эрдэм мэдлэгтэй, хүн чанар, мэргэжлийн ур чадвараараа шилдэг нь байж, өөрийгөө насан турш хөгжүүлэх чадвартай элсэгч, суралцагч, төгсөгчдийг бэлтгэх, эерэг харилцаа, хандлагатай эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтэн, өв тэгш иргэн болон төлөвшихөд дэмжлэг үзүүлэх сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино.
                                                                                                                                  ХӨТӨЛБӨРИЙН ЧИГЛЭЛ
1.
 Харилцаа ба сэтгэлгээтэй оюутан
                -Зорилготой, хүсэл тэмүүлэлтэй элсэгчийг төлөвшүүлэх
                -Оюутны ёс зүйн горим, баримтлах дүрмийг хэвшүүлэх
                -Мэндэлж, хүндэлж, талархах зан үйлийг өөрийн болгон хэвшүүлэх, бусдад түгээн дэлгэрүүлэх
                -Оюутан өөрийгөө таньж мэдэх, суралцахуйн хэв маяг, зан үйлийг тодорхойлох чадварт суралцуулах
                -Нотолгоонд суурилж зөв хүн болж төлөвших чавдарыг эзэмшүүлэх
                -Өөрийгөө зөв илэрхийлж, бусдад үнэлүүлэх
                -Өөрийн далд авьяас чадварыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх
                -Асуудал бэрхшээлийн даван туулах чадварт суралцуулах
                -Хэлний мэдлэгтэй болох
2. Эрүүл, авьяслаг оюутан
                 -Тогтвортой хөгжилд хөтлөх 17 зорилтын 3 буюу эрүүл мэндийг дэмжих зорилгын хүрээнд халдварт өвчин болон хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажлуудыг тогтмол хийж хэвших
                 -Оюутнуудын авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, ЭЗШУИС-ийн нэрийг олон улсад сурталчилж амжилт гаргасан оюутнудыг алдаршуулах
                 -
Хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, спортлог оюутанг бэлтгэх
                 -Үндэсний уламжлалт ёс заншилд тулгуурлан идэвхитэй хөдөлгөөн бүхий” Хөгжимт дасгал” бий болгох.
                 -Эрүүл мэндийн үзлэгт хамруулах тогтмолжуулах, Эрүүл мэндийг дэмжих зөвлөгөө өгөх үйл явцад оюутны оролцоог нэмэгдүүлэх,
                 -Эрүүл мэндийг дэмжих, мэргэжлийн эмч нараас оюутанд эрүүл амьдрах зөвлөгөө зөвлөмж өгдөг байх
                 -Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад тогтмол хамруулж байх
               -Оюутнуудын алжаал тайлах, сэтгэл зүйн тулгамдсан асуудлаас ангижрах, тулгамдаж буй бэрхшээлд туслах, зөвлөн чиглүүлэх, зөвлөгөө авах, ярилцах боломж бүрдүүлэх
3. Эх оронч оюутан
                -Эх оронч, хүнлэг энэрэнгүй үзэл төлөвшүүлэх, эх орноороо бахархах сэдэл төрүүлэх, тэмүүлэл өгөх / дусал цус-Бүтэн амьрал донорын хөдөлгөөн
                -Монгол орны түүхт болон байгалийн үзэсгэлэнт газар, үндэсний бүтээн байгуулалт, үйлдвэрүүдтэй танилцах / Монголд үйлдвэрлэв – үндэсний үйлдвэрүүдтэй танилцах
               
-Монголын анагаахын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан багш, эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтний ажил үйлс, амьдрал бүтээл, түүхийг хойч үед таниулах, бахархан дуурайх үзлээр                                    хүмүүжүүлэх / ЭЗШУИС-ийн подкаст, цахим контщнт гаргах,
              -Эх хэлээрээ уншиж, зөв бичих, баялаг үгийн сангаас суралцах, үгийн сонголтыг сайжруулах,  монгол ахуйн амьдрал, домог түүх, ёс заншил, соёлтой танилцах, талархлын захидлыг үндэсний                             бичгээр бичиж илгээх
             -
Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, ЭЗШУИС-ийн нэрэмжит дурсгалын газар бий болгоход оролцох, /Цөлжилтийн эсрэг хамтдаа мод тарих үндэсний аянд оролцдог байх. /Мод тарих аян нэг оюутан                    нэг мод хөтөлбөр хэрэгжүүлэх
4. Хөдөлмөрч, орлоготой оюутан
                 -Оюутанд цэвэрч нямбай хэвшлийг бий болгож бусдын хөдөлмөрийг хүндэтгэхэд суралцах
                 -Ажлын байрны анкет, өргөдөл, ярилцлаганд бэлтгэх чадваруудыг суралцуулах
                 -Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөдөлмөрийн бирж тогтмол ажиллуулах
                 -Төгсөгчдийн ажлын байрны эрэлт хэрэгцээг тодорхойлж, ажлын байранд зуучлах
                 -Оюутны өөрийн гараар урласан бүтээлээ бусдад танилцуулах, борлуулах боломж бүрдүүлэх
5. Мэрэгшсэн оюутан
                  -Оюутныг төгсөх шалгалтанд бэлтгэх орчин нөхцөлийг бүрдүүлэх
                 -Хөдөлмөрийн зах зээлд гарахад онол болон практикийн туршлагатай байх нөхцөл боломжийг бүрдүүлэх
                 -
Бие даасан, бие даан шийдвэр гаргах чавдартай, бичиг хэрэг хөтлөх, мэргэшсэн төгсөгч бэлтгэхэд анхаарах
                 -Сайн дурын болон сайн үйлсийн аянд тогтмол оролцдог байх, оюутнуудыг идэвхитэй хамрууладг байх.
                 -Манлайлагч, судлаач, орлоготой суралцагчийг бий болгох
                 -Мэдрэмжтэй, мэргэжилдээ хайртай төгсөгчийг тасралтгүй сургалтаар хөгжүүлэх

 




 

© 2023 All Rights Reserved. Developed By: AiT Team