- 2024 оны 02 сарын 16
Танилцуулга
Синдүра-мед эмнэлэг нь Орчин үеийн анагаах ухаан болон Уламжлалт анагаах ухааны ололт амжилтад тулгуурласан Уламжлалт, Дотрын чиглэлээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх Монос группийн ЭЗШУИС-ийн харъяа сургалтын бааз эмнэлэг юм.
Тус эмнэлэг нь 2019 оны 06 сарын 20 нд “Синдүра-мед” эмнэлэг нэртэйгээр үүсгэн байгуулагдсан ба 1500 м2 байранд хэвтүүлэн эмчлэх 30 ортой, амбулаториор өдөрт 100 гаруй үйлчлүүлэгч хүлээн авч үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх хүчин чадалтай, 27 эмч, эмнэлгийн ажилтантайгаар Уламжлалт анагаах ухаан, Дотрын чиглэлээр Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг харъяалал харгалзахгүй үзүүлж байна.
Манай эмнэлэг 2 удаа магадлан итгэмжлэгдсэн ба 2022 онд 2 жилээр магадлан итгэмжлэгдэж батламжаа гардан авсан. Энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлж буйн илэрхийлэл, баталгаа юм.
Та бүхэнд Монгол, Вьетнам, БНХАУ-ын анагаахын их сургуулиудад сурч боловсорсон ахлах зэрэгтэй, АУ-ы магистр, доктор, дэд профессор эмч нар, ахлах, тэргүүлэх зэрэгтэй, СУ-ы магистр сувилагч нар бүхий чадварлаг хамт олон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх болно.
Эрхэм зорилго
Нотолгоонд суурилсан эмчилгээ үйлчилгээг чанар, хүртээмжтэй мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх
Алсын хараа
Оюунлаг, чадварлаг мэргэжлийн баг бүхий олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эрдэм шинжилгээ, сургалт явуулах их сургуулийн эмнэлэг байна.
Уриа
“Чадварлаг мэргэжилтэн – Чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
Үнэт зүйлс
● Үйлчилгээний чанар – сэтгэл ханамж
● Чадварлаг ажилтан – эмчилгээний үр дүн
Ажиллах зарчим
● Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй жигд хүртээмжтэй хүргэх
● Яс үндэс, нас, хүйс, шашин шүтлэг, нийгмийн гарал, бэлгийн чиг хандлага, бие бялдрын байдлыг харгалзахгүйгээр эрх тэгш эрүүл мэнлийн тусламж үйлчилгээ үзүүлэх
● Хүн амын эрэлт хэрэгцээнд нийцсэн, нотолгоонд суурилсан эмчилгээ үйлчилгээг чанар, хүртээмжтэй мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх
● Эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хэм хэмжээг чанд баримтлан үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэн тусламж, үйлчилгээ үзүүлэх
● Санхүүжилтийн тогтвортой, үр ашигтай, ил тод, хариуцлагатай байдлыг хангах