• 2023 оны 11 сарын 05

Чанарын албаны танилцуулга

              Чанарын алба нь ЭЗШУИС стратеги төлөвлөгөө /2023-2027/  хэрэгжүүлэх, ЭЗШУИС-д Нэгдсэн Менежменийн Тогтолцоог нэвтрүүлэх, шаардлагад нийцүүлэх, хэрэгжүүлэх, Алба, нэгжийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх,  хяналт шинжилгээ, үнэлгээг олон улсын стандарт, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хийх зорилготойгоор ЭЗШУИС-ийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 140 тоот тушаалаар Чанарын менежер, нарийн бичгийн дарга гишүүдээс бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй чанарын баг томилогдсон.
                                                                                                  ЭЗШУИС-ИЙН ЧАНАРЫН БАГ                                                      

Чанарын албаны үндсэн чиг үүрэг:
          -Нэгдсэн Менежментийн Тогтолцооны олон улсын стандарт (ISO 9001:2015 болон ISO 21001:2018)-ыг ЭЗШУИС-ийн хэмжээнд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, шалгуураар үнэлэх, тасралтгүй сайжруулах
         -ЭЗШУИС-ийн стратеги төлөвлөгөө,  үйл ажиллагааны төлөвлөгөөний боловсруулалт, гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх
        -Холбогдох хууль эрх зүйн болон стандартын шаардлагын мөрдөлтийг хангуулах
        -Дотоод дүрэм, журам, зааврын боловсруулалт болоод хэрэгжилт, сайжруулалтад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх
        -Эрсдэл бүртгэх, залруулах
Чанарын менежерийн үндсэн чиг үүрэг:
        -ЭЗШУИС-ийн чанарын багийг удирдах чиглүүлэх
        -Сургалтын хөтөлбөр, эрдэм шинжилгээ судалгааны ажлын дотоод чанарын баталгаажуулалтыг хангах, хянах, дүн шинжилгээ хийх
        -Алба нэгжээс ирсэн үл тохирлыг нэгтгэх залруулах арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавих 
        -Нэгдсэн Менежментийн Тогтолцоог хэрэгжүүлэх үйл явцыг сургуулийн хэмжээнд зохион байгуулж, манлайлах
        -Сонирхогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, холбогдох мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэх ажлыг зохион байгуулах
       -Их сургуулийн нэр хүндийг өсгөх нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлэх, нийтэд түгээх
       -Алба нэгжийн ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг хянах, үнэлэх, түүнийг сайжруулахад шаардлагатай ажлыг зохион байгуулах

Чанарын баталгаажуулалт  Төрөл

 

1

 

Гадаад

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл
Хөндлөнгийн үзлэг шалгалт 
Чанарын аудит 
Олон улсын стандартын баталгаажуулалт 

 

2

 

Дотоод

Өөрийн үнэлгээ
Өөрийн магадлан итгэмжлэл
Дотоод аудит, Дотоод мониторинг, шинжилгээ, үнэлгээ 
Боловролын үнэлгээ 
Суралцагч /багш ажилтны санал хүсэлт/

 

© 2023 All Rights Reserved. Developed By: AiT Team