Тэнхимийн түүхэн хөгжил, багшлах бүрэлдэхүүн

Тус тэнхим нь 2003 оны 9-р сарын 15-ны өдөр “Эм зүйн тэнхим” нэртэйгээр 6 багштай байгуулагдаж, анхны мэргэжлийн тэнхимийн суурийг тавьсан.

Эм зүйн удирдлага, технологийн тэнхим нь анх 2003 оны 9-р сарын 15-ы өдөр “Эм зүйн тэнхим” нэртэйгээр 6 багшийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2010-2011 оны хичээлийн жилээс бүтцийн өөрчлөлтөөр “Эм зүйн удирдлага, технологи”-ийн тэнхим нэртэй болж сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд тэнхимийн бүрэлдэхүүнд дараах багш нар ажиллаж байна.


Энэ хугацаанд Эм зүйн тэнхим нь мэргэжлийн 9 багштай болж мэргэжлийн болон мэргэшүүлэх 20 орчим онол, дадлагын хичээлүүдийг зааж 100% орон тооны үндсэн багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.

Тэнхим нь жил бүр үе шаттайгаар мэргэжлийн хичээлүүдийн анги лаборатори, кабинетуудыг шинэчлэн тохижуулснаар тэнхимд харъяалагдах лаборатори 4, кабинет 3 болсноор семинар болон дадлагын хичээлүүд амжилттай явагдах нөхцөл бүрдсэн.


ТЭНХИМИЙН ЗОРИЛГО

Хичээлийн хөтөлбөрүүдийг агуулгын хувьд баяжуулан боловсруулах, сургалтын чанарыг сайжруулах, эрдэм судалгааны ажлыг эрчимжүүлэх.


ЗОРИЛТ

  • Мэргэжлийн хичээлүүлийн хүрээнд хийгдэх дадлагуудыг (“Монос эмийн үйлдвэр”, “Монос фарм трейд”, “Монос Улаанбаатар”, “Монос эм судлалын хүрээлэн”, ”Монос эм ханган нийлүүлэх байгууллага”, “Монос логистик”, “Эмийн ургамлын ботаникийн цэцэрлэг”) улам сайжруулж, чанартай болгох
  • Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг мэргэжлийн багш нар удирдан чиглүүлэх (Эмийн технологи, Эм зүйн албаны зохион байгуулалт, Эмийн маркетинг, бизнесийн удирдлага)
  • Орчин үеийн эм хангамжийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, тэдгээрийн үйл ажиллагаа, бүртгэл тооцоо, барааны хөдөлгөөнд ашиглагддаг программууд дээр ажиллах
  • Эм зүйч мэргэжлийн ёс зүйн Алтан дүрмийг чандлан сахих

ТЭНХИМИЙН ДАВУУ ТАЛ:

Мэргэжлийн хичээлүүдийн дадлагыг “Монос” группийн харъяа эмийн сан, ЭХНБ, бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд болон Улан-Үдэ дэх ЭХНБ-ын сүлжээн дээр хийдэг нь “Сургалт-судалгаа-үйлдвэрлэл-хэрэглээ” гэсэн шүтэлцээтэй явагддаг онцлогтой юм.


ТЭНХИМИЙН ГАДААД ХАРИЛЦАА:

“Эм зүйн удирдлага, технологийн тэнхим” нь АШУҮИС-ийн Эм зүй, Био Анагаахын сургууль, “Этүгэн” их сургууль, Ач Анагаах ухааны их сургууль, “Монос” групп, “Энхийн шүүдэр” дуслын шингэн эмийн үйлдвэр, “Нахиа” эмийн үйлдвэр, “IVCO” эмийн үйлдвэр, “Еврофарм”, Улан-Үдэ дэх ЭХНБ, Эм зүйн мэргэжлийн байгууллагуудтай харилцаа холбоотой ажилладаг.


ЭЗУТТ-ийн багш нарын зааж буй хичээлүүд
Copyright © 2020. All Rights Reserved.