ЭЗШУИС-ИЙН ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

ЭЗШУИС-ийн ЭҮИТ-ийн тэнхим нь 2015 оны 9-р сард ЭЗУ-ны магистр Б.Рэнцэн, ХШУ-ны магистр Ц.Ундармаа, Ч.Мөнхнасан багш нарын бүрэлдэхүүнтэйгээр анх байгуулагдсан. Тус тэнхимийн эрхлэгчээр ЭЗУ-ны магистр Б.Рэнцэн/2015-2016/, ЭЗУ-ы доктор Б.Цэрэндолгор/2016-2017/ нар ажиллаж байв.

ЭҮИТ-ийн тэнхим нь энэ хичээлийн жилд тэнхимийн эрхлэгчээр ХЗУ-ны доктор Д.Байгалмаа (Ph.D), Солонгос мэргэжилтэн багш Минь Ньми, (Ph.D), ЭЗУ-ны магистр Э.Наранчимэг, БУ-ын магистр Г.Ууганцэцэг, багш Д.Тэлмэн нарын бүрэлдэхүүнтэй хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Мөн тус тэнхимийн багш Б.Рэнцэн Хятад улсад, багш О.Чимэггэрэл БНСУ-д докторантурт суралцаж байна.


ТЭНХИМИЙН ЗОРИЛГО:

Оюутнуудад зөв хандлага дадал төлөвшүүлэн, мэргэжлийн суурь хичээл, солонгос хэлний мэдлэг чадварыг чанартай эзэмшүүлнэ.


ТЭНХИМИЙН ДАВУУ ТАЛ:

ЭЗШУИС, БНСУ-ын Олон улсын Их сургуультай хамтарсан 3+2 хөтөлбөрийн хүрээнд Эмийн үйлдвэрийн инженер технологийн ангид солонгос хэлний болон мэргэжлийн хичээлүүд “сургалт - эрдэм шинжилгээ - үйлдвэрлэл” гэсэн шүтэлцээтэйгээр явагдаж Эмийн үйлдвэрийн инженер технологич мэргэжилтэн бэлтгэж байна.


ТЭНХИМИЙН ГАДААД ХАРИЛЦАА:

Эмийн үйлдвэрийн инженер технологийн тэнхим нь БНСУ-ын Олон Улсын Их Сургууль, Дэгү Уламжлалт Анагаах Ухааны Их Сургууль, Дангүг Их Сургуультай нягт хамтын ажиллагаатай ажилладаг.


ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМИЙН БАГШ НАРЫН ЗААЖ БУЙ ХИЧЭЭЛҮҮД
Copyright © 2020. All Rights Reserved.