ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ EURASIA-PACIFIC UNINET (EPU)-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО!

  • Эхлэл
  • ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ EURASIA-PACIFIC UNINET (EPU)-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО!
ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ EURASIA-PACIFIC UNINET (EPU)-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО!
  • 2025 оны 02 сарын 26

ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ EURASIA-PACIFIC UNINET (EPU)-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО!

???? ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ EURASIA-PACIFIC UNINET (EPU)-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО! ????

????Эм Зүйн Шинжлэх Их Сургууль нь 2025 оноос эхлэн Eurasia-Pacific Uninet (EPU)-ийн албан ёсны гишүүн байгууллага боллоо!

???? EPU нь Австри улсын их, дээд сургуулиуд болон Еврази, Номхон далайн бүсийн түнш байгууллагуудыг холбосон томоохон сүлжээ бөгөөд манай сургууль энэ хамтын ажиллагааны нэг хэсэг болж, олон улсын түвшинд эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа өргөжүүлэх боломжтой болж байна.

???? EPU-ийн гишүүнчлэлийн ач холбогдол:

✅ Судалгааны хамтын ажиллагаа – Австри улсын их сургуулиудтай хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх

✅ Оюутан, багш, судлаачдын солилцоо – Богино болон урт хугацааны сургалт, судалгааны тэтгэлэг авах боломж

✅ Хамтарсан хөтөлбөрүүд – Хос диплом, онлайн сургалт, олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинарт оролцох

✅ Санхүүжилт, төсөл – Европын болон олон улсын санхүүжилтийн эх үүсвэрт хамрагдах

???? Монгол Улсаас 10 байгууллага EPU-ийн гишүүнчлэлтэй бөгөөд Эм Зүйн Шинжлэх ухааны Их Сургууль тус сүлжээнд нэгдсэнээр Эм зүй, Уламжлалт анагаах ухаан, Сувилахуй, Биоанагаахын чиглэлээр олон улсын судалгааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж бүрдэж байна.

???? Бид энэ боломжийг ашиглан сургалтын хөтөлбөрөө шинэчлэх, эрдэм шинжилгээ, судалгаагаа олон улсын түвшинд өргөжүүлэх, багш, судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байна.

???? Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид хамтдаа шинжлэх ухааны хөгжил, шинэ технологи, мэдлэгийн солилцоог хурдасгах болно!

???? Цаашид хэрэгжих хөтөлбөр, боломжуудын талаар бидэнтэй хамт байгаарай!

????Эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба

#EPU #MUPS#InternationalCollaboration #Education #Research #Mongolia #Austriaгазрын зураг ба бичвэр нарын зураг байж магадгазрын зураг ба бичвэр-н график зураг байж магадгүй

© 2023 All Rights Reserved. Developed By: AiT Team