- 2025 оны 02 сарын 26
Япон улсын Тохоку анагаах ухаан, эм зүйн их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн хамтарсан Sakura Science Exchange Program-СЕРТИФИКАТ
Япон улсын Тохоку анагаах ухаан, эм зүйн их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн хамтарсан Sakura Science Exchange Program-СЕРТИФИКАТ
Sakura Science Exchange Program нь Япон улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг (JST – Japan Science and Technology Agency)-аас хэрэгжүүлдэг Шинжлэх ухааны салбарт ажиллаж буй залуу судлаач болон оюутнуудад зориулсан богино хугацааны хөтөлбөр юм
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь залуу судлаачид, оюутнуудыг Япон улсад урьж, шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хөгжилтэй танилцах боломж олгох, Япон улс дахь их сургуулиуд, судалгааны төвүүд, технологийн компаниудтай хамтын ажиллагаа өргөжүүлэх, ирээдүйн хамтын ажиллагааны суурь тавих, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм
Энэ удаагийн Sakura Science Exchange Program-д Эм зүйн шинжлэх ухааны их сургуулиас хамрагдсан багш, ажилтнууд хөтөлбөрийн төгсгөлд Сертификат гардан авч 40,000 гаруй гишүүнтэй Sakura Science Club https://ssp.jst.go.jp/sns/top.html-д гишүүнчлэлээр элсэн, цаашдын үйл ажиллагаанд оролцох эрхтэй боллоо
Олон улсын хөтөлбөрт хамрагдсан нийт багш, ажилтнууддаа баяр хүргэн, амжилт хүсье
Эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба