- 2025 оны 02 сарын 26
#DAY5 Япон улсын Тохоку анагаах ухаан, эм зүйн их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн хамтарсан Sakura Science Exchange Program
Япон улсын Тохоку анагаах ухаан, эм зүйн их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн хамтарсан Sakura Science Exchange Program
Энэ өдрийн хөтөлбөр Токиогийн их сургуулийн төв кампустай танилцан Эм зүйн сургууль, Хөдөө аж ахуйн сургуульд зочиллоо.
Токиогийн их сургуулийн Профессор Toshiya Okuro Монголын их сургуулиудтай хамтран хэрэгжүүлж буй SATREPS төслийн талаар танилцуулан, Монгол орны эмийн ургамал, Монгол орны цөлжилт, хүрээлэн буй орчны хамгааллын талаар сонирхолтой лекц уншлаа
Үдээс хойш бид Токиогийн их сургуулийн Koishikawa эмийн ургамлын цэцэрлэгт хүрээлэнтэй танилцан, туршлага судаллаа
Эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба