- 2025 оны 02 сарын 26
#DAY3 Япон улсын Тохоку анагаах ухаан, эм зүйн их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн хамтарсан Sakura Science Exchange Program
Япон улсын Тохоку анагаах ухаан, эм зүйн их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн хамтарсан Sakura Science Exchange Program
Энэ өдрийн хөтөлбөр Тохоку анагаах ухаан, эм зүйн их сургуулийн Komatsushima campus-д Эм зүйн салбарын профессор Sasaki Kenroh Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг эмийн ургамалд суурилан гарган авсан бүтээгдэхүүн, тэдгээрийн биологийн идэвх, механизм, химийн найрлагын талаар лекц уншлаа
Үдээс хойших хэсэгт тус сургуулийн судалгааны бааз, лабораториуд, тоног төхөөрөмжүүдтэй танилцан, Фармакогнозийн лабораторит хийгдэж буй судалгааны ажилд оролцлоо. Ургамлыг хандлах, фракцлан хандлах, ууршуулах, баганан хроматографийн аргаар ялгалт хийх, өндөр идэвхт шингэний хроматографиар бодисыг ялгах зэрэг ажлуудад гар бие оролцож, Япон улсын өндөр техник технологи, арга зүйтэй танилцлаа
Эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба