ЭЗШУИС, Япон улсын Тохоку анагаах ухаан, эм зүйн сургуулийн хамтарсан "Sakura Science Exchange Program" 2025 оны 1 сарын 20-ны өдөр эхэллээ.

  • Эхлэл
  • ЭЗШУИС, Япон улсын Тохоку анагаах ухаан, эм зүйн сургуулийн хамтарсан "Sakura Science Exchange Program" 2025 оны 1 сарын 20-ны өдөр эхэллээ.
ЭЗШУИС, Япон улсын Тохоку анагаах ухаан, эм зүйн сургуулийн хамтарсан
  • 2025 оны 02 сарын 01

ЭЗШУИС, Япон улсын Тохоку анагаах ухаан, эм зүйн сургуулийн хамтарсан "Sakura Science Exchange Program" 2025 оны 1 сарын 20-ны өдөр эхэллээ.

Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн Сакура шинжлэх ухааны хөтөлбөрийн бүрэлдэхүүн болон төлөөлөгчдийг Тохоку анагаах ухаан, эм зүйн их сургуулийн Комацушима кампуст тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Takayanagi Motoaki, ерөнхийлөгч Ohno Isao, Фармакогнозийн тэнхимийн профессор Sasaki Kenroh нар хүлээн авч уулзаж, талууд мэндчилгээ дэвшүүлж, цаашдын хамтын ажиллагаагаа ярилцлаа????.

Уулзалтын үеэр Удирдах зөвлөлийн дарга Takayanagi хэлэхдээ Манай сургуулийг 11 жилийн өмнө төгссөн төгсөгч маань эргэх холбоотой ажиллаж 2 их сургуулийн хамтын ажиллагаанд гүүр болж байгаад маш их баяртай байна. Цаашид бидний хамтын ажиллагаа улам идэвхжиж, өргөжинө гэдэгт итгэлтэй байна, энэ хөтөлбөрт шалгарсанд маш их баяртай байна гээд бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн бол ерөнхийлөгч Ohno “Бидний хамтын ажиллагаа шинэ хөгжил дэвшлийг авчирна гэдэгт итгэж байна, та бүхнийг манай сургуульд ирсэнд маш их баяртай байна” хэмээв. Монгол талыг төлөөлөн Тохоку анагаах ухаан, эм зүйн сургуулийг 2014 онд төгсөгч ЭЗШУИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Э.Сэлэнгэ талархал дэвшүүлж, сургуулийн алсын хараа, зорилгоо танилцуулан, цаашид хамтран ажиллах саналуудаа хэлэлцлээ????.

????Эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба

#東北医科薬科大学 #TMPU #さくらサイエンス #SakuraScienceтасалбар таслагч ба бичвэр нарын зураг байж магад16 хүн, шатар ба бичвэр нарын зураг байж магад12 хүн ба бичвэр нарын зураг байж магад

© 2023 All Rights Reserved. Developed By: AiT Team