- 2025 оны 02 сарын 01
БНСУ-ЫН ИХ СУРГУУЛИДАД ЗОЧИЛЖ, ЦААШИД ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛЭЭ ТОДОРХОЙЛЛОО.
БНСУ-ЫН ИХ СУРГУУЛИДАД ЗОЧИЛЖ, ЦААШИД ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛЭЭ ТОДОРХОЙЛЛОО
Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн удирдлагууд 2024 оны 12 сарын 23-27-ны өдрүүдэд БНСУ-ын Кэймюнгийн Их Сургууль, Жэжүгийн Солонгос анагаах ухааны хүрээлэн, Жэжү Халла Их Сургуульд зочиллоо.
Энэхүү уулзалтын хүрээнд Кэймюнгийн Их Сургууль, Жэжүгийн Солонгос анагаах ухааны хүрээлэнтэй Эм зүйн ахисан түвшний хөтөлбөр, эмийн ургамлын судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, ажилтнууд, ахисан түвшний суралцагчдыг чадавхжуулах чиглэлээр, Жэжү Халла Их Сургуультай Сувилахуйн хамтарсан хөтөлбөр, дадлага, багш, оюутнуудыг чадавхжуулах чиглэлээр тус тус хамтран ажиллахаар хэлэлцлээ
Цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжин, урт хугацааны туршид, үр өгөөжтэйгээр хамтран ажиллана гэдэгт итгэж байна
Эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба