Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "STEP BY STEP" 2023 менторшип хөтөлбөр албан ёсоор нээн үйл ажиллагаагаа эхлүүллээ.
														           Энэхүү хөтөлбөр нь ЭЗШУИС-ийн судлаач оюутны тоог нэмэгдүүлэх, бусад их сургуулийн оюутнуудтай мэдлэг чадвараа солилцож, судалгааны ажлаар өрсөлдөх чадвартай, шинийг санаачлагч, бүтээлч, оюутныг бий болгох зорилготой юм. 
Ментор болон сонгогдсон Ментий нар:
 
АУ-ы доктор, профессор, Монос Группийн эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан захирал , INNO HUB хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал Д.Хандмаа (ЭЗ-307 ангийн оюутан Г.Өлзийгэрэл) 
БУ-ы доктор, дэд профессор, МУИС, ЭЗШУИС-ийн багш А.Баянмөнх (ЭҮИТ-301 ангийн оюутан Г.Гантогтох) 
Бизнесийн удирдлагын магистр, “Моносфарм Трейд ХХК”-ий Дэд бүтэц хариуцсан захирал, эм зүйч Б.Баатархүү (ЭЗ-308 ангийн оюутан А.Төгөлдөр) 
ЭЗУ-ы докторант, Монос групп, Эм судлалын хүрээлэнгийн Фармакологийн секторын эрхлэгч, Эрдэм шинжилгээний дэд ажилтан Т.Даваасамбуу (ЭЗ-307 ангийн оюутан Б.Амгалан) 
ЭЗУ-ы доктор, дэд профессор, Эмийн технологийн тэнхимийн эрхлэгч, ахлах багш Ц.Алтантуяа (ЭЗ-304 ангийн оюутан Н.Сарантуяа) 
ХШУ-ы доктор, профессор Эмийн хими, эмийн ургамал судлалын тэнхимийн багш Г.Одонтуяа (ЭЗ-306 ангийн оюутан Б.Энхжин) 
ЭЗУ-ы докторант, Багш хөгжлийн төвийн эрхлэгч, Эмийн хими, эмийн ургамал судлалын тэнхимийн ахлах багш Э.Сансархуяг (ЭЗ-407 ангийн оюутан М.Жаргалбаяр) 
ЭЗУ-ы магистр, Эм зүйн удирдлага зохион байгуулалтын тэнхимийн багш А.Алтанцэцэг (ЭЗ-302 ангийн оюутан Д.Хонгорзул) 
ЭЗУ-ы докторант, Уламжлалт анагаах ухааны тэнхимийн ахлах багш Т.Ариунжаргал (УАУ-201 ангийн оюутан Ц.Мөнх-Очир)  
Клиникийн профессор, Сувилахуйн тэнхимийн ахлах багш Ц.Ганцэцэг (СУВ-301 ангийн оюутан Ж.Цасчихэр) 
