• 2024 оны 02 сарын 26

Заах арга зүйн зөвлөл

                                                                                                                                     
            Заах арга зүйн зөвлөл (ЗАЗЗ) нь анх 2021 онд ЭЗШУИС-ийн захирлын тушаалаар байгуулагдсан бөгөөд 2 жилд тутамд гишүүдээ шинэчлэх журамтай. 2021-2023 онд заах арга зүйн зөвлөлийн ахлагчаар ЭЗУ-ы доктор Ц.Алтантуяа, гишүүнээр АУ-ы магистр Д.Тунгалаг, ЭЗУ-ы доктор Т.Ахтолхын нар ажиллаж байв.
            2023-2025 онд ЗАЗЗ-ийн ахлагчаар ЭЗУ-ы доктор Т.Ахтолхын, гишүүнээр ХЗУ-ы доктор Д.Байгалмаа, АУ-ы докторант М.Сайнгэрэл нар ажиллаж байна. Тус зөвлөл нь багш нарын заах арга зүйг сайжруулах, дэмжих арга зүйн сургалт, семинар, уулзалт-ярилцлага зохион байгуулах, санал зөвлөмж дүгнэлт гарган харилцан туршлага солилцох ажлыг зохион байгуулж, заах арга зүйн сан бүрдүүлэх зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

© 2023 All Rights Reserved. Developed By: AiT Team