Чанарын албаны танилцуулга
  • 2023 оны 11 сарын 05

Чанарын албаны танилцуулга

Чанарын алба нь: ЭЗШУИС стратеги төлөвлөгөө /2023-2027/  хэрэгжүүлэх, ЭЗШУИС-д Нэгдсэн Менежменийн Тогтолцоог нэвтрүүлэх, шаардлагад нийцүүлэх, хэрэгжүүлэх, Алба, нэгжийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх,  хяналт шинжилгээ, үнэлгээг олон улсын стандарт, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хийх зорилготойгоор ЭЗШУИС-ийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 140 тоот тушаалаар Чанарын менежер, нарийн бичгийн дарга гишүүдээс бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй Чанарын баг томилогдсон.

ЭЗШУИС-ИЙН ЧАНАРЫН БАГ

Чанарын албаны үндсэн чиг үүрэг:

  • Нэгдсэн Менежментийн Тогтолцооны олон улсын стандарт (ISO 9001:2015 болон ISO 21001:2018)-ыг ЭЗШУИС-ийн хэмжээнд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, шалгуураар үнэлэх, тасралтгүй сайжруулах
  • ЭЗШУИС-ийн стратеги төлөвлөгөө,  үйл ажиллагааны төлөвлөгөөний боловсруулалт, гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх
  • Холбогдох хууль эрх зүйн болон стандартын шаардлагын мөрдөлтийг хангуулах
  • Дотоод дүрэм, журам, зааврын боловсруулалт болоод хэрэгжилт, сайжруулалтад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх
  • Эрсдэл бүртгэх, залруулах 


Чанарын менежерийн үндсэн чиг үүрэг:

  • ЭЗШУИС-ийн чанарын багийг удирдах чиглүүлэх
  • Сургалтын хөтөлбөр, эрдэм шинжилгээ судалгааны ажлын дотоод чанарын баталгаажуулалтыг хангах, хянах, дүн шинжилгээ хийх
  • Алба нэгжээс ирсэн үл тохирлыг нэгтгэх залруулах арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавих 
  • Нэгдсэн Менежментийн Тогтолцоог хэрэгжүүлэх үйл явцыг сургуулийн хэмжээнд зохион байгуулж, манлайлах
  • Сонирхогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, холбогдох мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэх ажлыг зохион байгуулах
  • Их сургуулийн нэр хүндийг өсгөх нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлэх, нийтэд түгээх
  • Алба нэгжийн ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг хянах, үнэлэх, түүнийг сайжруулахад шаардлагатай ажлыг зохион байгуулах
Чанарын баталгаажуулалт  Төрөл
1 Гадаад

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл
Хөндлөнгийн үзлэг шалгалт 
Чанарын аудит 
Олон улсын стандартын баталгаажуулалт 

2 Дотоод

Өөрийн үнэлгээ
Өөрийн магадлан итгэмжлэл
Дотоод аудит, Дотоод мониторинг, шинжилгээ, үнэлгээ 
Боловролын үнэлгээ 
Суралцагч /багш ажилтны санал хүсэлт/

 

© 2023 All Rights Reserved. Developed By: AiT Team