- 2023 оны 11 сарын 06
Оюутанд үзүүлэх үйлчилгээ
Төгссөн тухай тодорхойлолт
- ЭЗШУИС-ийн Сургалт Бодлого Зохицуулалтын Алба хичээлийн 1-р байрны 202 тоот өрөөнд дипломын хамт өөрийн биеэр ирж авна.
Суралцдаг тухай тодорхойлолт
- Суралцагч өөрийн эрхээр “Оюутны веб” уруу нэвтрэн орж хэвлэх цэсний “Тодорхойлолт” хэсгээс хэвлэн авна. https://sw-beta.xcloud.mn/
- Тодорхойлолтоо баталгаажуулах бол Сургалтын менежерээр гарын үсэг зуруулж, тамга даруулна.
Бичиг баримт түр хугацаагаар авах
- Сургалт Бодлого Зохицуулалтын Алба хичээлийн 1-р байрны 202 тоот өрөөнөөс өөрийн биеэр ирж авна.
- Шилжилт хөдөлгөөний хүсэлт хүлээн авах
- Үргэлжлүүлэн суралцах, жилийн чөлөө авах, сургуулиас чөлөөлөгдөх, хөтөлбөр хооронд шилжих, бусад сургалтын байгууллага руу шилжин суралцах оюутан маягтыг бөглөн өөрийн биеэр Сургалтын менежерт хүлээлгэн өгнө.
Хичээлээс чөлөө авах
- 1 хоногийн чөлөөг тухайн хичээл орж буй багшаас авна.
- 2 ба түүнээс дээш хоногийн чөлөөг Сургалт Бодлого Зохицуулалтын Газрын Сургалтын менежер олгоно.
- Эрүүл мэндийн үзлэг
ЭЗШУИС-ийн шинэ элсэгч, Дотуур байраны нийт оюутнуудыг Синдура Мед эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн урьдчилан үзлэгт хамруулна.