Мэргэжил дээшлүүлэх сургалт
  • 2024 оны 02 сарын 26

Мэргэжил дээшлүүлэх сургалт

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ

ЭЗШУИС нь 2015 оны 04 сараас эхлэн төгсөлтийн дараах сургалтыг “Мэргэжил дээшлүүлэх”, “Багц цаг” чиглэлээр явуулах эрх авсан юм. Тус сургууль нь сургалт зохион байгуулах анги, танхим, багшлах боловсон хүчин, сургалтын баазаар бүрэн хангагдсан.  Мэргэжил дээшлүүлэх сургалтыг жилд 2 удаа, харин Багц цагийн сургалтыг нийслэл, орон нутгийг хамруулж цахим болон танхимын хэлбэрээр зохион явуулж ирлээ.
           Тус сургууль нь 2015 оны 04 сараас эхлэн төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх болон багц цагийн сургалт явуулах эрх авсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 32 удаа багц цагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 6800 мэргэжилтэн хамрагдсан байна.
        Энэхүү сургалтуудыг зохион байгуулснаар зөвхөн өөрийн сургуулийг төгсөгчдөөс гадна бусад анагаахын чиглэлийн их, дээд сургууль төгсөгчдийн мэргэжил чадварыг дээшлүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах талаар төр, засгаас явуулж буй бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн үр дүнд хүрсэн.

ЭМ ЗҮЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ

Сургалтын зорилго: Эрүүл мэндийн байгууллагуудад эм зүйн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах, удирдах үйл ажиллагааг боловсронгуй болгох, мэргэжлийн болон хувь хүний зөөлөн ур чадвар, чадамж, дадал бүхий мэргэшсэн  эм зүйч - менежерийг бэлтгэх
Сургалтын чиглэл: Мэргэжил дээшлүүлэх
Сургалтын хугацаа:  6 сар 
Сургалтын багтаамж: Нийт 24 багц цаг. Үүнд: Лекц, семинар, дадлага, бие даалт орно.
Суралцагчдад тавигдах шаардлага: Анагаах ухааны чиглэрээр гадаад дотоодын их, дээд сургууль, коллежийг бакалавр зэрэгтэй төгссөн эм зүйчийн дипломтой байх
Олгох боловсролын зэрэг: Мэргэшил олгох
Сургалт явуулах газар: ЭЗШУИС, Эм зүйн удирдлага, зохион байгуулалтын ур чадварын танхим, Монос группийн эмийн сангууд, эм ханган нийлүүлэх байгууллага
Элсэгчдэд тавигдах шаардлага:
                     1.Төгсөлтийн дараах сургалтын төрөл хэлбэр, хугацаа, элсэлт нь Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн захирлын шийдвэрийн дагуу явагдана.
                    2.Мэргэшүүлэх сургалтанд элсэгчид нь бакалаврын зэрэгтэй байна.
                    3.Эм барих  эрхийн лицензтэй байна.
                   4.
Хөтөлбөрийн агуулгыг нөхөн суралцах багц цагийн сургалтанд хамрагдсан бол нотлох гэрчилгээтэй байна.
                   5.Элсэгчид онолын зохих түвшний шалгалтыг хангасан байна.
Сургалтын хэрэглэгдэхүүн: Эм зүйн удирдлага, зохион байгуулалтын сургалтын хөтөлбөр, мэргэжлийн багш, ном сэтгүүл, сурах бичгээр бүрэн хангах, интернэт орчинд чөлөөтэй ажиллах боломж, гадаад, дотоодын судлаачдын бүтээл, мэргэжлийн ном бүхий 30 хүний суудалтай цахим уншлагын танхим, 100 хүний суудалтай уншлагын танхим, Esan-аар аялах шаардлагатай мэдээллийг орон зай, цаг хугацаа хамаарахгүй авах, эмийн зохистой хэрэглээний танхим, эм зүйн удирдлага зохион байгуулалтын ур чадварын танхим, Монос группийн эмийн сангууд, эм ханган нийлүүлэх байгууллага, маркетингийн алба зэрэг мэргэжлийн хичээлийн танхим, дадлагын бааз газруудад ажиллах бололцоо нөхцлөөр хангана.

© 2023 All Rights Reserved. Developed By: AiT Team