- 2023 оны 10 сарын 24
Бидний тухай
Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль (ЭЗШУИС) нь үүсгэн байгуулагч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Академич Л.Хүрэлбаатарын санаачилагаар байгуулагдсан анхны хувийн хэвшлийн Эм Зүйн Сургууль билээ. Анх 2000 онд “Монос” коллеж, 2004 онд “Монос” Дээд сургууль, 2015 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болон өргөжин хөгжиж ирсэн.
ЭЗШУИС нь эмийн үйлдвэр, эм судлалын хүрээлэн, эмийн сан, эмнэлэг гэсэн сургалтын дадлагын бааз түшиц газрууд бүхий бусад нэгжүүдтэй диплом, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш судлаач, ажилтантай эрдмийн төв юм.
Их сургууль нь дадлагын бааз газруудаараа дамжуулан, ажлын байранд суурилсан хөтөлбөрөөр мэргэжлийн цогц чадамж бүхий “ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН” бэлтгэх нь онцлог, ялгарал юм.
ЭЗШУИС нь 2023-2027 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд эрхэм зорилгоо “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛ” хосолсон хөтөлбөр хэрэгжүүлэгч, тэргүүлэх сургууль байна хэмээн тодорхойлж, зорилгодоо хүрэх, стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байна.