Бүрэлдэхүүн сургуулиуд

МЭДЭЭЛЭЛ

ЭЗШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх сургуулийн мэдээ, мэдээлэл

“Монос” групп үүсгэн байгуулагдсны 25 жилийн ойн баярт зориулан Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 620 эмч, эм зүйч, эм найруулагч нарт “Эмэн эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвээр сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Хамтран ажилласан байгууллага болон бусад бүх хүмүүстээ талархал илэрхийлье!

Эм хангамжийн байгууллага үүсгэн байгуулагдсны 92 жилийн ойн баярт зориулж „Монос“ группийн нийт эм зүйч, эм найруулагч нартаа оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор ЭЗШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх сургууль, Монос групп хамтран „Эм зүйн салбарын хөгжлийн чиг хандлага“ сэдэвт кредит сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус кредит сургалтанд лекц уншсан багш Монгол улсын төрийн соёрхолт, Академич, ЭЗУ-ы доктор, профессор Л.Хүрэлбаатар, ЭЗУ-ы доктор Л.Уламбаяр нартаа болон зохион байгуулсан эм зүйч Б.Батцэцэг, Г.Ганчимэг бусад хамтран ажилласан хүмүүстээ талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

"Монос" Улаанбаатарын мэргэжлийн ажиллагсдын дунд „Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээ“ сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

ЭЗШУИС-ийн 15 жилийн ойгоор төгсөгчиддөө зориулсан богино хугацааны сургалт амжилттай болж өндөрлөлөө.

ЭЗШУИС үүсгэн байгуулагдсны 15 жилийн ойн баярт үе үеийн төгсөгчдийн төлөөлөл ирж „Эм зүйн тусламж үйлчилгээ түүний чанар“ сэдэвт богино хугацааны сургалтанд амжилттай оролцон, оюун ухаан, мэдлэгийнхээ цар хүрээг тэлж, мэргэжил нэгт нөхөдтэйгээ санал хуваалцах алтан боломжоор дүүрэн өнгөрлөө.

Сургалтанд лекц уншсан ЭЗШУИС-ийн захирал, ЭЗУ-ы доктор, профессор Л.Цэрэндулам, ЭЗШУИС-ийн УАУ-ы сургуулийн захирал Академич, АШУ-ы доктор, профессор Ш.Болд, Эм судлалын хүрээлэнгийн судлаач БУ-ы доктор С.Бадамцэцэг нартаа болон төгсөгчдийн уулзалтыг амжилттай зохион байгуулсан комиссын хамт олондоо талархал илэрхийлье!

ЭЗУ-ы доктор, профессор Л.Цэрэндулам


Академич, АШУ-ы доктор, профессор Ш.Болд


БУ-ы доктор С.Бадамцэцэг


Үе үеийн багш нар, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл

Copyright © 2017. All Rights Reserved.