Эм зүйн удирдлага, технологийн тэнхимийн түүхэн товчоон

Тус тэнхим нь 2003 оны 9-р сарын 15-ны өдөр “Эм зүйн тэнхим” нэртэйгээр 6 багштай байгуулагдаж, анхны мэргэжлийн тэнхимийн суурийг тавьсан.

Тус тэнхимийн тулгын чулууг тавьж хөл дээр нь босгож, хөгжүүлэн бэхжүүлэхэд тэнхимийн эрхлэгч “Монос” группын ерөнхийлөгч, Монос ДС-ийг үүсгэн байгуулагч, Төрийн шагналт, Академич, ЭЗУ-ы доктор, профессор Л.Хүрэлбаатар, Эмийн хими, эмийн шинжилгээний багш Г. Долгормаа, Фармакогнози, Галены технологийн багш Т.Пүрэвдорж, Клиник эм судлал, Латин хэлний багш Н.Нарантунгалаг, Эмийн үйлдвэрийн технологи, Эмийн сангийн технологийн багш О.Цэнгэл, УЭН, УЭТ, ЭУНС- ын багш Ц.Эрдэнэбат зэрэг багш нар ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.


  • 2010-2011 оны хичээлийн жилд Эм зүйн тэнхим нь шинэ бүтэц зохион байгуулалтанд шилжин, “Эм зүйн удирдлага, технологи”-ийн тэнхим нэртэй болж, 11 үндсэн багштайгаар 20 хичээлийг хариуцан зааж байсан.
  • 2015-2016 оны хичээлийн жилийн Монос ДС-ийн төгсөгчидийн нэг багш Л.Уламбаяр нь “Хелико бактерийн шалтгаант ходоод дээд гэдэсний шархлаа өвчний үед хэрэглэж буй эмийн хэрэгцээний судалгаа” сэдвээр ЭЗУ-ы докторын зэрэг хамгаалсан нь тэнхимийн онцлох үйл явдал байлаа.
  • 2016-2017 оны хичээлийн жилд “Эм зүйн удирдлага, технологийн тэнхим”-ийн Зөвлөх багшаар Төрийн шагналт, Академич, ЭЗУ-ы доктор, профессор Л.Хүрэлбаатар, ЭЗУ-ы доктор, дэд профессор Л. Уламбаяр, Биологийн ухааны доктор А.Баянмөнх, ЭЗУ-ы доктор Б.Бадамцэцэг, тэнхимийн эрхлэгчээр ЭЗУ-ы доктор П.Мандахнаран, багшаар ЭЗУ-ы магистр, ахлах багш Ц.Алтантуяа, ЭЗУ-ы магистр, ахлах багш Д.Хонгорзул, ЭЗУ-ы магистр Д.Энхгэрэл, ЭЗУ-ы магистр Л. Адилбиш нар ажиллаж байна.
  • 2017-2018 оны хичээлийн жилд Эм зүйн удирдлага, технологийн тэнхимийн зөвлөх багшаар Төрийн шагналт, Академич, ЭЗУ-ы доктор, профессор Л.Хүрэлбаатар, ЭЗУ-ы доктор, дэд профессор Л. Уламбаяр, Биологийн ухааны доктор А.Баянмөнх, ЭЗУ-ы доктор Б.Бадамцэцэг, тэнхимийн эрхлэгчээр ЭЗУ-ы доктор Б.Цэрэндолгор, ахлах багшаар ЭЗУ-ы магистр Ц.Алтантуяа, багш ЭЗУ-ы магистр А.Алтанцэцэг дадлагажигч багш Г.Алтанзул, А.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Энэ хугацаанд Эм зүйн тэнхим нь мэргэжлийн 9 багштай болж мэргэжлийн болон мэргэшүүлэх 20 орчим онол, дадлагын хичээлүүдийг зааж 100% орон тооны үндсэн багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.

Тэнхим нь жил бүр үе шаттайгаар мэргэжлийн хичээлүүдийн анги лаборатори, кабинетуудыг шинэчлэн тохижуулснаар тэнхимд харъяалагдах лаборатори 4, кабинет 3 болсноор семинар болон дадлагын хичээлүүд амжилттай явагдах нөхцөл бүрдсэн.


ТЭНХИМИЙН ЗОРИЛГО

Эм зүйн онол практикийн сургалтын уялдаа холбоог сайжруулж, оюутны хандлагыг төлөвшүүлэн, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, мэргэжлийн ёс зүй бүхий ур чадвартай, өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэжилтэн бэлтгэхэд тэнхимийн эрхэм зорилго оршино.


ЗОРИЛТ

  • Мэргэжлийн хичээлүүлийн хүрээнд хийгдэх дадлагуудыг (“Монос эмийн үйлдвэр”, “Монос фарм трейд”, “Монос Улаанбаатар”, “Монос эм судлалын хүрээлэн”, ”Монос эм ханган нийлүүлэх байгууллага”, “Монос логистик”, “Эмийн ургамлын ботаникийн цэцэрлэг”) улам сайжруулж, чанартай болгох
  • Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг мэргэжлийн багш нар удирдан чиглүүлэх (Эмийн технологи, Эм зүйн албаны зохион байгуулалт, Эмийн маркетинг, бизнесийн удирдлага)
  • Орчин үеийн эм хангамжийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, тэдгээрийн үйл ажиллагаа, бүртгэл тооцоо, барааны хөдөлгөөнд ашиглагддаг программууд дээр ажиллах
  • Эм зүйч мэргэжлийн ёс зүйн Алтан дүрмийг чандлан сахих

ТЭНХИМИЙН ДАВУУ ТАЛ:

Мэргэжлийн хичээлүүдийн дадлагыг “Монос” группийн харъяа эмийн сан, ЭХНБ, бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд болон Улан-Үдэ дэх ЭХНБ-ын сүлжээн дээр хийдэг нь “Сургалт-судалгаа-үйлдвэрлэл-хэрэглээ” гэсэн шүтэлцээтэй явагддаг онцлогтой юм.


ТЭНХИМИЙН ГАДААД ХАРИЛЦАА:

“Эм зүйн удирдлага, технологийн тэнхим” нь АШУҮИС-ийн Эм зүй, Био Анагаахын сургууль, “Этүгэн” их сургууль, Ач Анагаах ухааны их сургууль, “Монос” групп, “Энхийн шүүдэр” дуслын шингэн эмийн үйлдвэр, “Нахиа” эмийн үйлдвэр, “IVCO” эмийн үйлдвэр, “Еврофарм”, Улан-Үдэ дэх ЭХНБ, Эм зүйн мэргэжлийн байгууллагуудтай харилцаа холбоотой ажилладаг.


ЭЗУТТ-ийн багш нарын зааж буй хичээлүүд
Copyright © 2017. All Rights Reserved.