Ерөнхий эрдмийн тэнхим

Түүхэн товчоон

2001 онд “Ерөнхий эрдмийн тэнхим” нэртэйгээр 7 багшийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд анхны тэнхимийн эрхлэгчээр Химийн ухааны магистр Ж.Ирэхжаргал ажиллаж байв. Энэ хугацаанд манай хамт олон ажил санаачлан тэргүүлж, 2005 оны “Шилдэг тэнхим”-ээр шалгарч байв.

2010 оны хичээлийн жилээс “Эмийн хими - Эмийн ургамал судлалын тэнхим” болон өргөжиж сургалт, эрдэм шинжилгээ, олон нийт, хүмүүжлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн их гадаад их дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хамтран ажиллаж эхэлсэн. Үүнд:





  • ОХУ-ын Санкт-Петербург хотын Фармацевтическая академия
  • БНСУ-ын Олон улсын дээд сургууль

2012-2013 оны хичээлийн жилд Эмийн хими-Эмийн ургамал судлалын тэнхимийн хамт олон нь сургалт, эрдэм судалгааны ажилдаа чармайлт гарган, нийгэм олон нийтийн ажилд бусдыг манлайлан ажилсан тул “Монос” дээд сургуулийн “ШИЛДЭГ ХАМТ ОЛОН”-оор шалгарсан. Б.Дэнсмаа багш нь 2012-2013 оны хичээлийн жилд эрдэм судалгаа, бүтээл туурвилын ажилдаа өндөр амжилт гаргаж хамт олноо хошуучлан ажилласан тул “Монос” дээд сургуулийн “ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ”-аар шалгарсан.

2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үйл ажиллагаа улам өргөжүүлэн “Ерөнхий эрдэмийн тэнхим”-ийг шинээр үүсгэн байгуулж, химийн багш магистр Б.Жүгдэр 2013-2015 оны хооронд тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан.

2015-2017 оны хооронд тэнхимийн эрхлэгчээр Биологийн Ухааны доктор Б.Дэнсмаа ажиллаж байсан.

2017 оноос хойш тэнхимийн эрхлэгчээр Химийн ухааны магистр Б.Жүгдэр ажиллаж байна. Энэ жилд “ЕЭТ” нь 12 багш лекц, семинар, дадлагын хичээлийг удирдан явуулж байгаагаас тэнхимийн эрхлэгчээр Химийн ухааны магистр Б.Жүгдэр, Эм зүйн ухааны доктор Э.Сэлэнгэ, Биологийн Ухааны доктор Б.Дэнсмаа, магистр докторант Д.Бадрал, магистр докторант М.Ууганжаргал, магистр Б.Хонгорзул, магистр Г.Гийх-Оргил, магистр М.Хишигтогтох, багш Д.Гантогтох, магистрант Э.Цэвээнсүрэн, магистрант Б.Отгонжаргал, Н.Хатанзориг нар тус тус ажиллаж байна.


Тэнхимийн зорилго

Ерөнхий эрдмийн хичээлүүд биологи, хими, англи хэл, ургамал судлал, биеийн тамир, түүх, ёс зүйн харилцаа, компьютер зэрэг хичээлүүдийн онол, практикын мэдлэгийг өгч, мэргэжлийн хичээлүүдийн уялдаа холбоог сайжруулж, оюутны хандлагыг төлөвшүүлэн, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, мэргэжлийн ёс зүй бүхий ур чадвартай, өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэжилтэн бэлтгэх суурь мэдлэг өгөхөд оршино.


Тэнхимийн зорилт

  • Эм зүй, Уламжлалт анагаах ухаан, Эмийн үйлдвэр инженер технологийн ангийн оюутануудад ерөнхий эрдмийн хичээлийн дадлагын үр өгөөжийг улам сайжруулж, нэмэгдүүлэх
  • Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын суурийг бий болгон мэргэжлийн багш нарт чиглүүлж өгөх

Тэнхимийн давуу тал:

“Ерөнхий Эрдмийн тэнхим” -ийн багш нар нь Эм зүйн шинжлэх ухаан, Уламжлалт анаагаах ухааны, Эмийн үйлдвэр инженер технологийн ангийн оюутанд ерөнхий эрдмийн мэдлэгийг системтэй эзэмшүүлж, онолын болон практик мэдлэг чадварыг олгох зорилгоор ерөнхий, суурь мэдлэгийн хичээлүүдийг зааж байна.


Тэнхимийн гадаад харилцаа:

  • Ургамлын танилцах “хээрийн” дадлагыг Төв аймгийн Баянчандмань сумын “Есөнбулаг” гэдэг газар, “Эмийн ургамлын ботаникийн цэцэрлэгт хүрээлэн”-д тус тус зохион байгуулдаг
  • Мөн эмийн ургамлын нөөц, тархалт, ургамал тарималжуулалтын дадлагыг Сонгинод байрлах “Эмийн ургамлын ботаникийн цэцэрлэгт хүрээлэн”-д тус тус зохион байгуулдаг
  • 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн МУИС, Биологийн тэнхим болон Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам хамтран зохион байгуулдаг Улсын хэмжээний “Байгалийн ургамал хэн сайн мэдэх вэ?” тэмцээнд оюутнуудыг оролцуулж байна.

ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХМИЙН БАГШ НАРЫН ЗААЖ БУЙ ХИЧЭЭЛҮҮД
Copyright © 2017. All Rights Reserved.