ЭМИЙН ХИМИ, ЭМИЙН УРГАМАЛ СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН ТҮҮХЭН ТОВЧООН

Тус тэнхим нь 2010 онд “Эмийн хими, эмийн ургамал судлалын тэнхим” нэртэйгээр, Ерөнхий эрдэмийн тэнхимийн багш Д.Бадрал, Б.Жүгдэр, Э.Сэлэнгэ, Эм зүйн тэнхимийн багш Б.Цэрэндолгор, Н.Мөнхбаяр, Т.Ахтолхын, Клиник эм зүй, био-анагаахын тэнхимийн багш Э.Сансархуяг зэрэг 7 багшийн бүрэлдэхүүнтэйгээр анх байгуулагдсан.


Тус тэнхимийн эрхлэгчээр Д.Бадрал 2010-2011 онд, Б. Жүгдэр 2011-2013 онд, Б.Дэнсмаа /Ph.D/ 2013-2015 онд ажиллаж байсан ба 2015-2016 оны хичээлийн жилийн 2-р хагасаас Т.Ахтолхын /Ph.D/, багшаар магистр, докторант Н.Мөнхбаяр, магистр Э.Сансархуяг, магистр Б.Энхбаатар, магистрант Г.Азжаргал нар тус тус ажиллаж байна. Р.Самбууням багш ОХУ-ын Буриадын Их Сургуульд докторантурт суралцаж байгаа.

Эмийн хими, эмийн ургамал судлалын тэнхимийн хамт олон нь сургалт, эрдэм судалгааны ажилдаа чармайлт гарган, нийгэм олон нийтийн ажилд бусдыг манлайлан ажилласан тул 2012-2013 оны хичээлийн жилд “Монос” дээд сургуулийн “ШИЛДЭГ ХАМТ ОЛОН”, 2014-2015, 2015-2016 оны хичээлийн жилүүдэд ЭЗШУИС-ийн “ШИЛДЭГ ТЭНХИМ”-ээр хоёр жил дараалан шалгарсан.

2012-2013 оны хичээлийн жилд Б.Дэнсмаа багш, эрдэм судалгаа, бүтээл туурвилын ажилдаа өндөр амжилт гаргаж хамт олноо хошуучлан ажилласан тул “Монос” дээд сургуулийн “ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ”-аар шалгарсан.

Б.Цэрэндолгор багш 2012-2013 оны хичээлийн жилд сургуулийн “ШИЛДЭГ БАГШ”, 2013-2014 оны хичээлийн жилд багш эрдэм судалгаа, бүтээл туурвилын ажилдаа өндөр амжилт гаргаж хамт олноо хошуучлан ажилласан тул “Монос” дээд сургуулийн “ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ”-аар шалгарсан.

ЭЗШУИС-ийн “ШИЛДЭГ ЗӨВЛӨХ БАГШ”-аар 2014-2015 оны хичээлийн жилд Б.Энхбаатар багш, 2015-2016 оны хичээлийн жилд Н.Мөнхбаяр багш тус тус шалгарсан.

Тэнхимийн хамт олон ЭЗШУИС-ийн Ерөнхий эрдэмийн тэнхимээс уламжлал болгон зохион явуулдаг “ЭРҮҮЛ МЭНД-АМЖИЛТЫН ҮНДЭС” спортын тэмцээнд амжилттай оролцон 3 жил дараалан түрүүлж, шилжин явах цомын эзэн болсон.

Э.Сансархуяг багш Монос группын 25 жилийн ойд зориулсан “Бид нэг хүсэлтэй” спортын их наадмын “Ширээний теннис”-ний тэмцээнд 2-р байр эзэлсэн.


ТЭНХИМИЙН ЗОРИЛГО

Эмийн хими, эмийн ургамал судлалын шинжлэх ухааны мэдлэг чадвартай, ёс суртахууны өв тэгш хүмүүжилтэй эм зүйчдийг бэлтгэхэд оршино.


ТЭНХИМИЙН ДАВУУ ТАЛ:

“Эмийн хими, эмийн ургамал судлалын тэнхим” -ийн багш нар нь оюутанд Эм зүйн шинжлэх ухааны тухай системтэй мэдлэг эзэмшүүлж, онолын болон практик мэдлэг чадварыг олгох зорилгоор ерөнхий, суурь мэдлэгийн, мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийг зааж байна.

Мөн ирээдүйн эм зүйч, судлаач болох оюутнуудад “Эмийн ургамал судлал-1,2”, “Эмийн хими-1,2”, “Эмийн чанарын хяналт, баталгаажилт”, “Биофармаци, фармакокинетикийн үндэс” зэрэг мэргэжлийн чиг баримжаа олгох хичээлүүдийг удирдан явуулж байна.


ТЭНХИМИЙН ГАДААД ХАРИЛЦАА:

Тус тэнхим нь МУИС, АШУҮИС-ийн Эм Зүйн сургууль, Химийн хүрээлэн, Эм судлалын хүрээлэн, “Монос фарм” ХХК, “Монос Улаанбаатар” ХХК зэрэг байгууллагуудтай сургалт, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр хамтран ажилладаг. Мөн гадаадын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж эхлээд байна. Үүнд:

  • ОХУ-ын Санкт-Петербург хотын Эм Зүйн Академи
  • ОХУ-ын Буриадын Их Сургууль
  • БНХАУ-ын Нанжин хот дах Хятадын Эм Зүйн Их Сургууль

ЭЗУТТ-ийн багш нарын зааж буй хичээлүүд
Copyright © 2017. All Rights Reserved.