БИО АНАГААХ КЛИНИК ЭМ ЗҮЙН ТЭНХИМИЙН ТҮҮХЭН ТОВЧООН

Тус тэнхим нь анх 2009 оны 06 сарын 11 өдөр “Онолын болон эмнэлзүйн эм судлалын тэнхим” нэртэйгээр 6 багштай байгуулагдсан бөгөөд тэнхмийн бүрэлдэхүүнд: Тэнхимийн эрхлэгч Г.Энхбилэг /АУ-ы магистр, докторант/, зөвлөх М.Амбага /АШУ-ы доктор, профессор/, багш Х.Туул /АУ-ы магистр, докторант/, багш А.Алтанцэцэг /магистрант/, Б.Антуяа /магистрант/, багш Х.Гүлдана /магистрант/, багш Э.Сансархуяг /магистрант/ нар ажиллаж байв.

2010 оны 09 сарын 01 өдрөөс “Клиник эм зүй-биоанагаахын тэнхим” нэрэн дор өргөжин 12 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байв. Тэнхмийн багшлах бүрэлдэхүүнд Зөвлөх багшаар Л.Лхагва /Академич, АШУ-ы доктор, профессор/, багш Л.Цэрэндулам /ЭЗУ-ы доктор, дэд профессор/, багш Л.Алтанхуяг /АУ-ы магистр, клиникийн профессор/, багш Э.Энхсүрэн /магистрант/, багш Р.Оюун-Эрдэнэ /магистрант/ нар нэмэгдэж 9 багштай ажиллаж байв.


2012 оны 09 сарын 01 өдрөөс Клиник эм зүй-Биоанагаахын тэнхим өргөжин 14 багштайгаар үйл ажиллагаа явуулж байсан. Тэнхмийн багшлах бүрэлдэхүүнд Зөвлөх багшаар Л.Лхагва /Академич, АШУ-ы доктор, профессор/, багш Л.Цэрэндулам /ЭЗУ-ы доктор, дэд профессор/, багш Л.Алтанхуяг /АУ-ы магистр, клиникийн профессор/, багш Х.Туул /АУ-ы магистр, докторант/, багш А.Алтанцэцэг /ЭЗУ-ы магистр/, багш Д.Тунгалаг /АУ-ы магистр/, багш Х.Гүлдана /ЭЗУ-ы магистр/, багш Р.Оюун-Эрдэнэ /АУ-ы магистр/, Э.Энхсүрэн /ЭЗУ-ы магистр/, багш Г.Март /магистрант/, багш Б.Мөнхдэлгэр /магистрант/, Г.Дүүрэнбилэг /магистрант/, Н.Нямдаваа /магистрант/ нар ажиллаж байв.


2014-2016 оны хичээлийн жилд Био-анагаах Клиник эм зүйн тэнхим нэртэйгээр дараах багшлах бүрэлдэхүүнтэй ажиллаж байв. Тэнхмийн эрхлэгч АУ-ы доктор Ц.Амарбаясгалан, Зөвлөх багшаар Л.Лхагва /Академич, АШУ-ы доктор, профессор/, багш Л.Цэрэндулам /ЭЗУ-ы доктор, дэд профессор/, багш Л.Алтанхуяг /АУ-ы магистр, клиникийн профессор/, багш Х.Туул /АУ-ы магистр, докторант/, багш А.Алтанцэцэг /ЭЗУ-ы магистр/, багш Д.Тунгалаг /АУ-ы магистр/, багш Э.Тунгалаг /АУ-ы магистр/, багш Б.Мөнхдэлгэр /магистрант/, багш Х.Баярмаа /магистрант/ нар ажиллаж байв.


2017-2018 оны хичээлийн жилээс Биоанагаах Клиник эм зүйн тэнхим нь Тэнхмийн эрхлэгч АУ-ы доктор Х.Туул, Зөвлөх багшаар Л.Лхагва /Академич, АШУ-ы доктор, профессор/, захирал Академич, ЭЗУ-доктор, профессор Л.Цэрэндулам, АУ-ы доктор, дэд профессор Б.Амаржаргал, багш Р.Оюун-Эрдэнэ /АУ-ы магистр/, багш Энхбилэг /ЭЗУ- доктор/, багш Э.Энхсүрэн ЭЗУ-, багш Д.Тунгалаг /АУ-ы магистр, докторант/,багш Л.Сосорбарам /АУ- магистр клиникийн профессор/, багш Б.Мөнхдэлгэр /ЭЗУ-ы магистр/, багш С.Билэгдэмбэрэл /магистрант/, М.Сайнгэрэл /магистрант/, дагалдан багш Ц.Лхагвасүрэн нар ажиллаж байна.


Энэ хугацаанд Био-Анагаах клиник эм зүйн тэнхим нь мэргэжлийн 13 багштай болж мэргэжлийн болон мэргэшүүлэх 20 орчим онол дадлагын хичээлүүдийг зааж 100% орон тооны үндсэн багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна.


Тэнхимийн харъяанд: анатомийн музей, Эм судлалын кабинет,эмийн зохистой хэрэглээний кабинетууд ажилладаг.



ТЭНХИМИЙН ЗОРИЛГО

Био-анагаах клиник эм зүйн онол, практикийн сургалтын уялдаа холбоог сайжруулж, оюутны хандлагыг төлөвшүүлэн, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, мэргэжлийн ёс зүй бүхий ур чадвартай, өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэжилтэн бэлтгэхэд оршино.


ЗОРИЛТ:


  • Мэргэжлийн болон анагаахын хичээлийн дадлагуудыг анатомийн музей, Эм судлалын кабинет,эмийн зохистой хэрэглээний кабинетуудад хичээл удирдан явуулж ,сургалтын чанар үр өгөөжийг улам сайжруулж, нэмэгдүүлэх
  • Оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг мэргэжлийн доктор магистр багш нараар хангаж судалгааны ажилд татан оруулах, зааж зөвлөх.
  • Мэргэжлийн суурь хичээлүүд анатоми, физиологи, гистлоги, дархлаа судлал, эм судал, болон эмнэлзүйн хичээлийг орчин үеийн шаардлагад нийцсэн программ хөтөлбөрөөр бэлтгэх

ТЭНХИМИЙН ДАВУУ ТАЛ:


Тэнхимийн багшнарын ихэнх нь эмч багш нар бөгөөд эм зүй, уламжлалт анагаах ухаан, сувилахуйн ангиудад эмнэлзүйн болон мэргэжлийн суурь хичээлүүдийг удирдаж явуулдгаараа давуу тал болно.


ТЭНХИМИЙН ГАДААД ХАРИЛЦАА:


2017-2018 оны хичээлийн жилд сувилахуйн ангийг шинээр нээж элсэлт аван шинээр сувилахуйн тэнхим салбарлан гарсан ба амжилттай ажлаа үргэлжлүүлж байна.


БАКЭЗТ-ИЙН БАГШ НАРЫН ЗААЖ БУЙ ХИЧЭЭЛҮҮД
Copyright © 2017. All Rights Reserved.