Blog

2

 “Monos-innovation 2015” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2015 оны 05 сарын 08-нд ЭЗШУИС дээр амжилттай болж өнгөрөв.

Энэхүү  хуралд ЭЗШУИС, Эм судлалын хүрээлэн, ОХУ-ын Буриадын Их Сургууль, АШУҮИС-ЭЗБАС, “Ач” АУИС, БНХАУ-ын Дальян хотын АУИС, Өвөр Монголын Үндэсний Их Сургуулийн оюутнууд оролцож олон сайхан шинэлэг санаа бодлыг уралдуулан,  харилцан туршлага солилцон, эмийн зах зээлийн судалгаа, эмийн зохистой хэрэглээ, байгалийн гаралтай шинэ эм, бэлдмэлүүдийг гарган авах асуудлууд, эмийн хэлбэрийг боловсронгуй болгох технологийн судалгаа, фармакологийн судалгаа зэрэг эм зүйн салбарт тулгамдаж буй чухал асуудлуудыг хөндсөн 50 шахам илтгэл хэлэлцэв. Энэ жилийн эрдэм шинжилгээний хурлын давуу тал нь хамрах хүрээгээ тэлж уламжлалт анагааах ухааны сонирхолтой сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн нь онцлог юм. Мөн постер илтгэлийн уралдааныг зохион байгуулсан.

Илтгэгчдээс эхний 3 байранд шалгарсан оюутнуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Үүнд:

  1. ЭЗШУИС-ийн УАУ-ын сургуулийн оюутан Х.Эрдэнэжаргал  нар –  I байр  /Өргөмжлөл,  алтан гэрэгэ,  мөнгөн шагнал /
  2. Буриадын Их Сургуулийн судлаач Dylenova E.P. –II байр /Өргөмжлөл,  мөнгөн гэрэгэ, мөнгөн шагнал/
  3. ЭЗШУИС-ийн УАУ-ын сургуулийн оюутан О.Батсугар нар  –III байр /Өргөмжлөл,  хүрэл гэрэгэ, мөнгөн шагнал/
  4. Постер илтгэлээр Буриадын Их Сургуулийн оюутан Tykheev A.Z. нар шалгарч /Өргөмжлөл, мөнгөн шагнал/ тус тус хүртэв.

 “Monos-innovation 2015” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын ерөнхий шүүгчээр: ЭЗУ-ы доктор, профессор Л.Цэрэндулам, Академич Ш.Болд,  БУ-ы доктор А.Баянмөнх, хурлын даргаар ЭЗУ-ы доктор Б.Бадамцэцэг нар ажиллав.

Ерөнхий шүүгчид

(Зүүн гар талаас Л.Цэрэндулам, Ш.Болд, А.Баянмөнх, Б.Бадамцэцэг)

                    Шилдэг постер илтгэлийн шагнал

   3-р байрны шагналын эзэд

                  2-байрны шагналын эзэн

                  1-р байрны шагналын эзэд

Cэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published.

mnМонгол
en_USEnglish mnМонгол