“Монос” Улаанбаатар эмийн сангийн эм зүйч, эм найруулагч нарт “Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээ” сэдвээр сургалтыг амжилттай зохион байгууллаа
Nullam euismod commodo

Тус сургалтанд “Монос” Улаанбаатар эмийн сангийн сүлжээний нийт мэргэжлийн ажиллагсад оролцон нянгийн эсрэг эмийн бэлдмэлийн өнөөгийн хэрэглээ, хэрэглээнд анхаарах тулгамдаж буй асуудал, эмийн сангийн эм зүйч нарын үүрэг хариуцлага, чиглэл, цаашид зохистой хэрэглээг хэрхэн төлөвшүүлэх талаар хамтран ярилцан, санал солилцон практикт тулгуурласан сургалт боллоо.

Сургалтанд идэвхтэй оролцсон “Монос” Улаанбаатар эмийн сангийн  хамт олон болон лекц уншсан доктор Б.Цэрэндолгор, П.Мандахнаран, докторант Д.Тунгалаг багш нартаа баярлалаа. Дараа дараагийн сургалтанд амжилт хүсье.

                                                     Сургалтын явц

 

Copyright © 2017. All Rights Reserved.