ЭЗШУИС-ИЙН ЭМЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Nullam euismod commodo

“Монос” Группийн нийт ажиллагсдын хамтын үйл ажиллагааг сайжруулах, эв нэгдэлтэй, эрч хүчтэй спортлог хамт олныг төлөвшүүлэх зорилготойгоор БИД НЭГ ХҮСЭЛТЭЙ уриан дор жил бүр уламжлал болгон явуулдаг СПОРТЫН ИХ НААДАМ-ГАР БӨМБӨГ -2017-ийн аварга шалгаруулах тэмцээнийг Моносфарм трейд ХХК 2017 оны 03 сарын 11,12-ны өдрүүдэд ЭЗШУИС-ийн спорт зааланд зохион байгуулав. Тэмцээн өрсөлдөөн ихтэй, хор шар хөдөлгөсөн  халуухан нөхцөлд болж өндөрлөлөө.

Уг тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй 9 нийт 20 баг тамирчид оролцсоноос ЭЗШУИС-ийн эмэгтэй баг тамирчид (ЭХЭУСТ-ийн эрхлэгч Т.Ахтолхын, МДС-ийн захирал Л.Уламбаяр, ЕЭТ-ийн багш Д.Бадрал, Б.Хонгорзул, БАКЭЗТ-ийн багш Т.Батцэцэг, Б.Мөнхдэлгэр, ЭҮИТТ-ийн багш Ц.Ундармаа, Лаборант, багш Э.Цэвээнсүрэн) амжилттай оролцож МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ. Баг тамирчиддаа халуун баяр хүргэе!

Copyright © 2017. All Rights Reserved.