Эм зүй болон Анагаах ухааны салбарын оны шилдэг бүтээл
Nullam euismod commodo

Академич Ш.Болдын “ Монголын анагаах ухааны түүх” 4 боть ном Эм зүй болон Анагаах ухааны салбарын  оны  шилдэг бүтээлээр шалгарчээ. Бүтээлийн эзэнд Эрүүл мэнд, спортын яам болон “Монос” сангийн нэрэмжит батламж, 5 сая төгрөгийн мөнгөн шагналыг гардуулжээ.

Эл бүтээлд  Монголын анагаах ухааны хөгжлийн он цагийг шинээр үечлэн, цаг хугацааны талаар өмнөх судлаачдын баримталж байснаас 5000 жилээр тоологдох үндэслэлийг чулуун зэвсгийн үеийн чулуун зүү, хүрэл шөвөг, ясан зүү, трепанаци, халбаган толгойтой ясан савх зэрэг археологийн олдворуудын хэрэглээгээр тодруулан улмаар төвөд хэлээр бичигдсэн анагаах ухааны түүхийн зохиолуудын эх сурвалжаар баталгаажуулж өгчээ.

Эрдэмтэдийн номын хандив үргэлжилсээр

Номын санд Монос групийн зөвлөх Л.Эрдэнэчимэг 81ш  803400 ₮, ЭЗШУИС-ийн Захирал Л.Цэрэндулам 8 ш 72000 ₮, Академич Ш.Болд 65 ш 520000  ₮,  МДС-ийн Захирал Л.Уламбаяр 12 ш 12500 ₮ номуудаар номын хандив өргөлөө.

 

Copyright © 2017. All Rights Reserved.