ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН ЭРДМИЙН БАЯР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
Nullam euismod commodo

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль нь 2015 оны тавдугаар сарын 22-ны өдөр 11 дэх удаагийн төгсөгчиддөө ромбо, дипломыг нь гардуулах, тангараг өргөх ёслол болов. 2014-2015 оны хичээлийн жилийн төгсөлтөөр бакалаврын зэргийн дипломтой 112 үүнээс онцлох дипломыг Эм зүйн 503-р ангийн төгсөгч Эрдэнэцогоо овогтой Энхмандах гардан авлаа. Төгсөлтийн ёслолын ажиллагааг “Монос” группын ерөнхийлөгч, Төрийн шагналт, Академич, Удирдах Зөвлөлийн дарга, Эм Зүйн Ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар болон Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирал Эм Зүйн Ухааны доктор, профессор Л.Цэрэндулам нар нээн үг хэллээ.

Төгсөлтийн баяр нь тангараг өргөх, диплом, энгэрийн тэмдэг гардуулах үйл ажиллагаагаар үргэлжлэв. Дипломыг “Монос” группын ерөнхийлөгч, тус сургуулийн үүсгэн байгуулагч, Төрийн шагналт, Академич, Эм зүйн ухааны доктор, профессор – Л.ХҮРЭЛБААТАР, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн захирал Эм зүйн ухааны доктор, профессор – Л.ЦЭРЭНДУЛАМ, Монос- Эм зүйн шинжлэх ухааны доктор,  профессор – Д. Дүгэрдорж, “Монос” группын гүйцэтгэх захирал – Х.АНАНД, Эм судлалын хүрээлэнгийн захирал, Төрийн шагналт, академич, Хүний гавъяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор – Л.ЛХАГВА, “Монос” группын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.УЯНГА, Эм Зүйн Шинжлэх ухааны их сургуулийн Уламжлалт анагаах ухааны сургуулийн захирал, Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ш.БОЛД, “Тимус фарм” ХХК-ний гүйцэтгэх захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор – Б.АМАРЖАРГАЛ, “Монос” группийн хуулийн зөвлөх, “Монос” дэлгэрэхийн гүйцэтгэх захирал Д.ГАНЗОРИГ, “Моносфарм” ХХК-ний гүйцэтгэх захирал М.ОДГЭРЭЛ, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн Монос сургуулийн захирал М.АЛГАА, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Мэргэжил дээшлүүлэх сургуулийн захирал, Эм зүйн ухааны доктор, дэд профессор – Л.УЛАМБАЯР  нар гардууллаа.

Мэдээ бэлтгэсэн:                                 Н.Зулцэцэг

 

 

Copyright © 2017. All Rights Reserved.