“Монос” групп байгуулагдсаны 25 жилийн ойн Урлагийн их наадам амжилттай болж өнгөрлөө.
Nullam euismod commodo

“Монос” групп байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “БИД МОНОСЧУУД” урлагийн их наадам 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.  

 Урлагийн их наадмын зорилго: “Монос” групп үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг угтан нийт ажиллагсадын авъяас, чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх улмаар шалгарсан номерууд 25 жилийн ойн арга хэмжээний хүндэтгэлийн концертонд оролцох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг дэмжих

Урлагийн их наадам нь 2015 оны 05 сарын 16-ны өдрийн 9.30 цагаас 17.20 цагийн хооронд ОХУ-ын шинжлэх ухаан, соёлын төвийн их зааланд удирдамжийн дагуу амжилттай зохион байгуулагдсан. Урлагийн их наадмыг нээж “Монос” группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар мэндчилгээ дэвшүүлсэн.

Урлагийн их наадамд “Монос” группийн харьяа компаний захирлууд /Х.Ананд, Б.Уянга, Л.Цэрэндулам, Л.Алтанцогт, Д.Цэрэнбат, М.Одгэрэл, Б.Амаржаргал, М.Цэрэндорж, Д.Ганзориг, Б.Манд, Д.Мөнх-Очир, Д. Дэнсмаа, А.Отгонбаяр, И.Балжинням, Б.Бүжинлхам, Ц.Цэцэгбадам, Э. Ариунаа/ идэвхитэй оролцож, ая дууны  мэндчилгээ дэвшүүлсэн. 

Шүүгчид:

Ерөнхий шүүгч: Монгол Улсын гавъяат жүжигчин, “Харанга” хамтлагийн ахлагч, Ц.Энхманлай

-           Шүүгч: “Брос рекордс”-ын продюссер, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, магистр М.Болд

-           Шүүгч: Монгол Улсын гавъяат жүжигчин, бүжиг дэглээч Д.Цэрэннадмид

Урлагийн их наадмын шилдэгүүд:

1.         Мэндчилгээ: Эм судлалын хүрээлэн

2.         Гоцлол дуу: Эм судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Баттулга

3.         Гоцлол бүжиг: Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуулийн багш Ж.Оюунбаатар

4.         Ардын язгуур урлаг: Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуулийн багш Ж.Оюунбаатар, багш Б.Мөнхсоёл

5.         Гоцлол хөгжим: “Монос Косметик” ХХК-ий үйлдвэрийн мастер Б.Эрдэнэцэцэг

6.         Хамтлаг дуу: “Монос фарм трейд” ХХК

7.         Хамтлаг бүжиг: “Монос фарм трейд” ХХК

1.         Мэндчилгээ: Эм судлалын хүрээлэн

Багийн дүнгээр:

  • 1-р байр: “Монос фарм трейд” ХХК
  • 2-р байр: Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль
  • 3-р байр: “Монос Улаанбаатар” ХХК

Урлагийн IV-р их наадам амжилттай болж өндөрлөхөд  нийлбэр дүнгээр 77 оноогоор 3-р байранд “Монос Улаанбаатар” ХХК, 78 оноогоор 2-р байранд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль, 84 оноогоор 1-р байранд “Монос фарм трейд” ХХК  шалгаран, “Шилжин явах цом”, ”Үүрд үлдэх цом”-ын эзэд боллоо.

      1-р байр, Цомын эзэд: “Монос фарм трейд” ХХК

        2-р байр. Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль

       3-р байр. “Монос улаанбаатар” ХХК

Урлагийн наадмын мэдээ бэлтгэсэн:

           Оюутны албаны дарга          Н. Зулцэцэг

Copyright © 2017. All Rights Reserved.