ЭЗШУИС-ийн “Бид авъяаслаг моносчууд” оюутны урлагийн их наадам амжилттай болж өнгөрлөө.
Nullam euismod commodo

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутны урлагийн их наадам 2015 оны 11 дугаар сарын 22-ны өдөр 1-5-р курсуудын дунд амжилттай зохион байгууллаа.

Урлагийн наадатд оролцох зорилго: Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан нийт оюутнуудын авъяас, чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг дэмжих

Оролцох төрлүүд:

  1. Гоцлол дуу  (ардын болон зохиолын, эстрадын)
  2. Гоцлол бүжиг
  3. Ардын язгуур урлаг (хөөмий, хархираа, цуур, цоор, исгэрээ, уран нугаралт, ерөөл, магтаал ... гэх мэт үндэсний өв соёлыг харуулсан урлагийн номер байж болно)
  4. Хөгжим (гоцлол,  хамтлаг)
  5. Хамтлаг дуу
  6. Хамтлаг бүжиг (цэнгээнт, чөлөөт)      

Шүүгчид:

  1. Ерөнхий шүүгчээр МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт дуурийн найруулагч, хөгжмийн зохиолч Г.Эрдэнэбаатар
  2. МУ-ын гавъяат жүжигчин, Хөгжим бүжгийн коллежийн багш н.Алтангэрэл
  3. ЭЗШУИС-ийн бүжгийн багш,  “Стар” хамтлагийн бүжигчин Ж.Оюунбаатар

Шагналын эзэд:

Үйл ажиллагаа

Байр

Курс

Шагнал авсан оюутны нэрс

1

Гоцлол дуу

1байр

УАУ-2

Х.Эрдэнэжаргал

2 байр

ЭЗ-3

Б.Отгонцэцэг

3 байр

ЭЗ-4

Б.Хишигбямба

2

Гоцлол бүжиг

1 байр

ЭЗ-3

Б.Хүрэлбаатар

2 байр

ЭЗ-4

Г.Очгэрэл

3 байр

ЭҮИТ-2

Б.Уужимбуурал

3

Ардын язгуур урлаг

1 байр

ЭЗ-4

Б.Цолмон

2 байр

УАУ-2

Б.Одончимэг

3 байр

ЭЗ-3

М.Жансерик

4

Хөгжим

1 байр

ЭЗ-3

Ц.Онон

2 байр

ЭЗ-1

Б.Жаргалмаа

3 байр

ЭЗ-4

Б.Баярмаа

5

Хамтлаг дуу

1 байр

ЭЗ-3

Эм Зүйн 3-р курс

2 байр

ЭЗ-5

Эм Зүйн 5-р курс

3 байр

2

УАУ-ЭҮИТ 2-р курс

6

Хамтлаг бүжиг

1 байр

ЭЗ-3

Эм зүйн 3-р курс

2 байр

ЭЗ-5

Эм Зүйн 5-р курс

3 байр

ЭЗ-4

Эм Зүйн 4-р курс

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ийнхүү 6 төрлөөр зохиогдсон урлагийн их наадам амжилттай болж, шүүгчдийн нийлбэр дүнгээр Эм зүйн 3-р курс 1-р байр, шилжин явах цомын эзэд, 2-р байранд Эм зүйн 4-р курс, 3-р байранд ЭҮИТ-УАУ-ны 2-р курсын оюутнууд тус тус байр эзэллээ.

                 1-р байр, Шилжин явах цомын эзэд-Эм Зүйн 3-р курс

                                       2-р байр-Эм Зүйн 4-р курс

                                  3-р байр-ЭҮИТ, УАУ-ны 2-р курс

 Урлагийн наадмын дүгнэлт:

“Бид авъяаслаг моносчууд” оюутны  урлагийн их  наадамд  Эм зүйн 3-р курсын урлагийн үзүүлбэрүүд гүйцэтгэл сайн, тайзны болон биеэ авч явах соёл, хувцаслалт  зэрэг нь бусад курсын оюутнуудад үлгэр жишээ харагдаж байлаа.  

 

 

 

Copyright © 2017. All Rights Reserved.