ЭЗШУИС-ийн нэрэмжит ЕБС-иудын төгсөх 12-р ангийн сурагчдын дундах Волейболын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Nullam euismod commodo

    Монос группийн 30 жил ЭЗШУИС-ийн 20 жилийн ойн хүрээд зохион байгуулсан ЕБС-ийн төгсөх 12-р ангийн сурагчдын дундах Волейбол”-ын тэмцээн 2019.11.09-10-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээний зорилго: Өсвөр залуу үеийн тамирчдын бие бялдрын хөгжлийг дэмжих,  мөн багийн спортыг дэмжих, сургуулиа таниулан сурталчлах

Тэмцээнд Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Сонгино хайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Налайх, Бага-Хангай гэсэн  8 дүүрэг мөн Төв аймгийн Баянчандмань сум,  нийт 34 баг тамирчид, хөгжөөн дэмжигчдийн хамт нийт 500 орчим  сурагчид оролцов. Нийт идэвхтэй оролцсон дасгалжуулагч багш нар, баг тамирчид даа баяр хүргэж, сурлага, спортын өндөр амжилт хүсье.

Тэмцээний үр дүнгээс танилцуулбал:

Эрэгтэй:  

  1. ЧД 50-р сургууль /Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
  2. БГД 47-р сургууль /Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
  3. ХУД Шигшээ баг /Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/

Шилдэг тоглогч Ж.Пүрэвдаш

Эмэгтэй:

  1. ЧД 50-р сургууль 1-р баг /Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
  2. Налайх дүүрэг /Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
  3. Бага-Хангай дүүрэг /Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/

Шилдэг тоглогч Б.Марал-Эрдэнэ

 

 

Copyright © 2017. All Rights Reserved.