ЭЗШУИС-ийн нэрэмжит ЕБС-иудын төгсөх 12-р ангийн сурагчдын дундах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Nullam euismod commodo

 

Жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг ЭЗШУИС-ийн нэрэмжит ЕБС-ийн төгсөх 12-р ангийн сурагчдын дундах сагсан бөмбөг”-ийн тэмцээн 2019.11.02-03-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил Монос группийн 30 жил ЭЗШУИС-ийн 20 жилийн ойн хүрээд зохион байгуулсан нь илүү онцлог байсан юм.

Тэмцээний зорилго: Өсвөр залуу үеийн тамирчдын бие бялдрын хөгжлийг дэмжих,  мөн багийн спортыг дэмжих, сургуулиа таниулан сурталчлах

Уг тэмцээн жилээс жилд өргөжин тэлж энэ жил Баянгол, Баянзүрх, Сонгино хайрхан, Чингэлтэй, Хан-Уул гэсэн  5 дүүрэг нийт 16 баг тамирчид, хөгжөөн дэмжигчдийн хамт нийт 300 орчим  сурагчид оролцов. Нийт идэвхтэй оролцсон дасгалжуулагч багш нар, баг тамирчид даа баяр хүргэж, сурлага, спортын өндөр амжилт хүсье.

Тэмцээний үр дүнгээс танилцуулбал:

Эрэгтэй:  

  1. Баянгол дүүрэг 1-р баг /Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
  2. СХД 143-р сургууль /Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
  3. СБД Монгол 3-р сургууль /Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/

Эмэгтэй:

  1. БГД Гурван тамир 1-р баг /Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
  2. БГД 40-р сургууль /Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
  3. СБД Монгол 3-р сургууль /Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/

 

Copyright © 2017. All Rights Reserved.