ЭЗШУИС-ийн харьяа Синдүра-Мед эмнэлэг нь 2019.09.27-28 өдөр үнэ төлбөргүй үзлэг оношилгооны өдөрлөгийг зохион байгууллаа.
Nullam euismod commodo

ЭЗШУИС-иас Чингэлтэй дүүргийн нийгмийн халамжийн байгууллагатай хамтран дүүргийн нэн ядуу ба эмзэг бүлгийн иргэдэд Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалах үнэ төлбөргүй үзлэг оношилгооны өдөрлөгийг 2019.09.27-28 өдөр ЭЗШУИС-ийн харьяа Синдүра-Мед эмнэлэгт зохион байгууллаа.

Тус өдөрлөгт ЭЗШУИС-ийн эмч багш нар АУ-ы доктор, дэд проф Х.Туул, докторант С.Базаррагчаа, докторант Г.Энхжин, АУ-ы магистр Т.Ариунжаргал, АУ-ы магистр М.Бат-Очир, магистрант Х.Дуутбаяр, Л.Түдэвдагва нар Уламжлалт анагаах ухааны дотрын өвчин, эмэгтэйчүүд, настан, хүүхдийн өвчний чиглэлээр нийт 300 гаруй иргэнд үзлэг оношилгоо, эрүүл мэндийн зөвлөмжийг хүргэлээ. 

Өдөрлөгийн ач холбогдол нь:

 1.Синдүра –Мед эмнэлгийн сурталчилгаа болох

 2.ЭЗШУИС-ийн 20 жилийн ойд зориулсан нийгэм халамжид хандсан үйл ажиллагаа болох

Х.Дуутбаяр эмч УАУ-ы аргаар настаны үзлэг оношилгоо, зөвлөгөө өгч байгаа нь

Т.Ариунжаргал эмч УАУ-ы идээ ундаа, явдал мөрийн зөвлөгөө өгч байгаа нь 

Л.Түдэвдагва эмч УАУ-ы судас оношлол

Г.Энхжин эмч УАУ-ы эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо хийв

М.Бат-Очир, Х.Туул эмч нар УАУ-ы үзлэг оношилгоо хийж байгаа нь 

 

 

Copyright © 2020. All Rights Reserved.