ЭЗШУИС нь 2019-2020 оны хичээлийн жилийн Fulbright ETA хөтөлбөрт Монгол улсаас 7 сургууль шалгарч Америк багш сайн дурын ажилтан авах эрхтэй боллоо.
Nullam euismod commodo

Энэхүү хөтөлбөрийн чиглүүлэх сургалт, хамтран хичээл төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, заах зэрэг сургалтууд 2019.08.12-28 өдрүүдэд болж өнгөрлөө.

Өнөөдөр сургалтын хамтын ажиллагааны гурвалсан гэрээ, сертификат гардуулах ёслол, хаалтын үйл ажиллагаа болж ЭЗШУИС-ийн баг "Хамгийн сайн хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөтэй сургууль"-аар шалгарлаа.

2020.07.01 хүртэл Heather багш манай сургууль дээр бүтэн цагаар бид бүхэнтэй хамтран ажиллах боллоо.

Хөтөлбөрт хамрагдахад хичээл зүтгэл гарган идэвхтэй ажилласан багш М. Хишигтогтох, Доктор Д.Бадрал, М.Ууганжаргал, Г.Гийх-Оргил нартаа талархал илэрхийлэн баяр хүргэе!

 

Copyright © 2017. All Rights Reserved.