ЭЗШУИС-ийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлт, Цагаан нөмрөг өмсүүлэх ёслол боллоо.
Nullam euismod commodo

     Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн Цагаан нөмрөг өмсүүлэх ёслолын арга хэмжээ 2019.09.03-ны өдөр болж өнгөрлөө. Нээлтэнд ЭЗШУИС-ийн захирал Академич, Эм Зүйн Ухааны доктор, профессор Л.Цэрэндулам, Монос группийн гүйцэтгэх захирал Х.Ананд болон бусад удирдлага, эрдэмтэн багш, оюутан залуус оролцов.

Энэ хичээлийн жил манай сургууль Эм зүйч, Эмийн үйлдвэрийн инженер технологич, Уламжлалт анагаах ухааны их эмч, Сувилагч гэсэн 4 мэргэжлээр нийт 130 гаруй шинэ элсэгчдийг Цагаан нөмрөг өмсүүлэн өлгийдөн авлаа. Цагаан нөмрөг өмссөн шинэхэн оюутнууд Оюутны андгай өргөж, анхны хичээлийг  Монос группийн  гүйцэтгэх захирал Х.Ананд , Академич Л.Цэрэндулам нар уншив. 

            Элсэлтийн ерөнхий шалгалтын өндөр оноотой 11 элсэгчдэд сургалтын төлбөрийг 25-65 хувь хөнгөлөх батламж олгов.

Нээлтэнд амьд хөгжмийн “Second” хамтлаг, Дуучин Тэмүүжин, ЭЗШУИС-ийн оюутан Б.Батнасан,  ЭЗШУИС дэргэдэх MNS хамтлаг нар мэндчилгээ дэвшүүллээ.

 

Copyright © 2017. All Rights Reserved.