МАУБХ-НЫ IX ХУРЛЫГ ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ “АНАГААХЫН БОЛОВСРОЛЫН ЧАНАР- МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ” СЭДВЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Nullam euismod commodo

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль, Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбоотой хамтран “Анагаахын Боловсролын Чанар- Магадлан Итгэмжлэл” сэдвээр МАУБХ IX дүгээр хурлыг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр "Corporate Hotel"- д амжилттай зохион байгууллаа.

            Тус хуралд МАУБХ-ны гишүүн сургуулиуд болох “ЭЗШУИС”, “АШУҮИС”, “Ач” АУИС, “Оточ манрамба” АУИС, “Шинэ Анагаах Ухаан” ИС, “Энэрэл” ДС, “МҮИС”, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл оролцон, илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцов.   

ЭЗШУИС-ийн захирал, Академич, ЭЗУ-ы доктор, профессор Л.Цэрэндулам хурлыг нээж үг хэлэв.

                            МАУБХ-ны гишүүн сургуулиудын захирлууд

МАУБХ-ны тэргүүн Академич, АШУ-ы доктор, профессор Ц.Лхагвасүрэн нээлтэнд зориулан үг хэлэв.

АШУҮИС-ийн захирал, Анагаах Ухааны Академийн гишүүн, АУ-ы доктор, профессор Г.Батбаатар нээлийг үргэлжлүүлэв.

ЭЗШУИС-ийн ТУЗ-ийн дарга, Академич, ЭЗУ-ы доктор, профессор Л.Хүрэлбаатар

                         нээлтийг төгсгөн хэлэлцүүлэгийг эхлүүлэв.

                  Хуралд илтгэл хэлэлцүүлсэн илтгэгч нарт талархал олгов.

Илтгэл хэлэлцүүлсэн илтгэгчид:

  1. Академич Ц.Лхагвасүрэн “Анагаах ухааны боловсрол дэлхий дахинд”
  2. Профессор Н.Сүмбэрзул “Хөтөлбөрийн хөгжил, зах зээлийн хэрэгцээ”
  3. Профессор М.Амбага “ Анагаах ухаан, эм зүй, УАУ-аар Ph докторын зэрэг хамгаалсан эрдэмтний ёс зүй, танин мэдэхүй, гүн ухааны чадамжийн ерөнхий хүрээ”
  4. Ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг “ Үр дүнд суурилсан боловсролын чанарын баталгаажуулалт”
  5. Профессор Л.Цэрэндулам “Эм зүйн мэргэжлийн стандартад хийсэн судалгааны дүнгээс”
  6. Доктор Ц.Энх-Оюун “Анагаахын боловсролын хөгжил”
  7. Магистр Г.Дэлгэрсүрэн “Үр дүнд суурилсан Сувилахуйн шинэчилсэн хөтөлбөр”
  8. Профессор Х.Алтайсайхан “Эмч бэлтгэх төгсөлтийн дараах сургалтын Их Британи загвар”    

        “АШУҮИС” АУ-ы доктор Ц.Энх-Оюунд талархал гардуулав.

“Шинэ Анагаах Ухаан” ИС,  АШУ-ы доктор, профессор М.Амбагад талархал гардуулав.


                 “БМИҮЗ”, Ахлах мэргэжилтэн Ж.Тунгалагт талархал гардуулав.

“АШУҮИС” АУ-ы доктор, профессор Х.Алтайсайханд талархал гардуулав.

“ЭЗШУИС” Академич, ЭЗУ-ы доктор, профессор Л.Цэрэндуламд талархал гардуулав.

                МҮИС, Магистр Г.Дэлгэрсүрэнд талархал гардуулав.

               Хурал зохион байгуулсан ЭЗШУИС-ийн баг хамт олон

Copyright © 2020. All Rights Reserved.