Волейбол сонирхогчдийн УАШТ-нд ЭЗШУИС-ын оюутны эрэгтэй,эмэгтэй баг амжилттай оролцов
Nullam euismod commodo

Монголын Волейболын Холбооноос  6 дахь удаагаа зохион байгуулж буй D зэрэглэлийн УАШТ-нд хот хөдөөгийн эрэгтэй 28, эмэгтэй 20 багийн 600 гаруй баг тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Тус тэмцээнд  ЭЗШУИС-ийн  эрэгтэй баг/ахлагч Б.Төгөлдөр ЭҮИТ-3/  шагналт 4-дүгээр байр, эмэгтэй баг/ахлагч Б.Дуламсүрэн ЭЗ-4/ шилдэг  8-д шалгарав.

Эрэгтэй баг  6 тоглолт хийж :  

Мон-Алтиус БТДС –ийг 2:0-ээр  

Этүгэн ИС-ийг- 2:0 - ээр  тус тус хожиж

Өвөрхангайн  30-УС – тай  1:1-ээр тэнцэн

Төв аймаг Заамар багийг 2:0 оор хожин  хэсгээсээ нэгээр  шалгарч

Хасагдах шатанд :  ABМедиа(МҮОНТ) багийг 2:0-оор хожсон байна.

Харин хүрэл медиалын төлөө: Монголын Волейболын Холбооны шүүгч нарын багт 2:1-ээр хожигдож 4-р байранд шалгарлаа.

Эмэгтэй баг   5-н тоглолт хийж:

Этүгэн ИС-д  0:2-ээр хожигдсон ч

Төв аймгийн Цээл –ийг 2:0-ээр

Өвөрхангайн  Буянтдовийг  2:0-ээр

Дундговь Шарангад клубыг 2:0-ээр тус тус  хожиж хэсгээсээ 2- оор  шалгарч  

Хасагдах шатанд: Өмнөговь аймгийн “Урангоо Марал” багт хожигдсоноор энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүллээ.

Улсын хэмжээний томоохон тэмцээнд анх удаагаа оролцож чамлахааргүй  амжилт үзүүлсэн  оюутнууддаа сургуулийн захиргаанаас баяр хүргэж , ирэх жил “Даагаа нэхэх”-эд нь дэмжлэг үзүүлэхээр боллоо.

 

Copyright © 2017. All Rights Reserved.