ЭЗШУИС-ИЙН “ОЮУТНЫ СПОРТЫН НААДАМ” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Nullam euismod commodo

2017-2018 оны хичээлийн жилийн ЭЗШУИС-ийн оюутан залуусын спортын авъяас чадварыг нээн илрүүлэх, анги хамт олны хоорондын харилцааг сайжруулах зорилготойгоор “Оюутны спортын наадам”-ыг  Оюутны алба,  Ерөнхий эрдмийн тэнхим, Оюутны зөвлөл, Биеийн тамирын арга зүйч Д.Элбэгдорж нар хамтран зохион байгуулсан.

Оюутнууд волейбол, сагсан бөмбөг, шатар, даам, ширээний теннис зэрэг спортын таван төрлөөр авхаалж, самбаа, хүч чадлаа дайчлан өрсөлдөв.

Зураг 1. “Оюутны спортын наадам” Нээлтийн үйл ажиллагаа эхлэж буй байдал

Нээлтэнд ЭЗШИУС-ийн захирал МАУА-ийн гишүүн-Академич, Эм Зүйн Ухааны доктор, профессор Л.Цэрэндулам, Уламжлалт ангаах ухааны сургуулийн захирал  Академич, Ангаахын шинжлэх ухааны доктор, профессор Ш.Болд, Мэргэжил дээшлүүлэх сургуулийг захирал, доктор, дэд профессор Л.Уламбаяр  болон бусад эрдэмтэн багш нар оюутан залуус оролцлоо. Спортын арга хэмжээг нээж захирал Л.Цэрэндулам оюутан залуусдаа амжилт хүсэж үг хэлэв.

                                   Зураг 2. Тоглолтын үеэр

                  Зураг 3. Шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр

Оюутны спортын наадмын шагнал гардуулах үйл ажиллагаанд Монос сургуулийн захирал М.Алгаа, Ерөнхий эрдмийн тэнхмийн эрхлэгч Б.Жүгдэр, Оюутны албаны эрхлэгч Б.Мөнхжаргал, Аж ахуйн албаны дарга Ш.Болдбаатар, Оюутны зөвлөлийн дарга Г.Төрбат нар оролцлоо.

                Зураг 4. Шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр

                        Зураг 5. Шилжин явах цомын эзэд тодорлоо.

Багын нэгдсэн дүнгээр Эм зүйн 2-р курсын баг тамирчид нийт 17 оноогоор тэргүүлж, шилжин явах цомын эзэд боллоо.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын наадам нь оюутан залуусыг нийтийн биеийн тамир, спортод дур сонирхолтой болгон чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд үр дүнгээ өгсөн чухал наадам болж амжилттай өндөрлөлөө.

Тэмцээний дүнгээс танилцуулбал:

Төрөлүүд

Хүйс

Байр

Оюутны нэр

1

Сагсан бөмбөг

Эрэгтэй

1-р байр

ЭҮИТ – II курс

2-р байр

ЭЗ – I курс

3-р байр

УАУ- I курс

Эмэгтэй

1-р байр

ЭЗ – II курс

2-р байр

ЭЗ – III курс

3-р байр

ЭЗ – I курс

Шилдэг довтлогч

Эрэгтэй

Д.Дүүрэнжаргал ЭҮИТ 202

Эмэгтэй

Д.Марал ЭЗ 302

Шилдэг холбогч

Эрэгтэй

А.Сугар УАУ-102

Эмэгтэй

У.Үржинханд ЭЗ-203

2

 

Гар бөмбөг

 

Эрэгтэй

1-р байр

ЭҮИТ – III курс

2-р байр

ЭЗ – II курс

3-р байр

ЭЗ,УАУ– IҮ курс

Эмэгтэй

1-р байр

ЭЗ – 203анги

2-р байр

ЭЗ – I курс

3-р байр

ЭЗ – II курс

Шилдэг довтлогч

Эрэгтэй

 Б.Төгөлдөр ЭҮИТ 3

Эмэгтэй

У.Үржинханд ЭЗ-203

Шилдэг хогбогч

Эрэгтэй

Э.Дэмбэрэлдорж ЭҮИТ 3

Эмэгтэй

 Т.Ёсөн-Эрдэнэ ЭЗ-201

3

 

Теннис

Эрэгтэй

1-р байр

Э.Төгс-Эрдэнэ УАУ-202

2-р байр

Т.Султанбек ЭҮИТ-101

3-р байр

Г.Төрбат ЭЗ-501

Эмэгтэй

1-р байр

П.Энхмолор ЭЗ-101

2-р байр

Б.Отгонцэцэг ЭЗ-503

3-р байр

Б.Сэлбэнчал  ЭЗ - 501

4

Шатар

Эрэгтэй

1-р байр

Ж.Энх-Амгалан ЭҮИТ-301

2-р байр

Т.Султанбек ЭҮИТ-101

3-р байр

Б.Хүрэлбаатар ЭЗ-506

Эмэгтэй

1-р байр

Б.Адъяамарал ЭЗ-209

2-р байр

Э.Лхамцам ЭЗ-202

3-р байр

О.Соёлмаа ЭЗ-201

5

 

Даам

Эрэгтэй

1-р байр

П.Идэрхөлөг ЭҮИТ-201

2-р байр

Б.Нямсүрэн ЭЗ-3

3-р байр

Б.Хүрэлбаатар ЭЗ-506

Эмэгтэй

1-р байр

Т.Анударь ЭЗ-403

2-р байр

Э.Лхамцам ЭЗ-202

3-р байр

Х.Баянбилэг Сув-101

Copyright © 2017. All Rights Reserved.