Номын сангийн танилцуулга

Эрхэм зорилго:

Нийт эрдэмтэн багш, ажилтан, оюутан суралцагсдад олон улсын жишиг стандарт чанарын шаардлагад нийцсэн боловсрол эзэмших, тэдний бие даан суралцахад номын сан, электрон номын мэдээлэл арга зүйн нээлттэй үйлчилгээ үзүүлж, сургалтын үйл ажиллагааг дэмжих, таатай орчинг бий болгоход оршино.

Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн номын сан 2010 онд байгуулагдсанаас жилдээ 680 уншигч, 2200-2500 ирцэд 30000-30500 ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Номын санд Lib-4U программ гадаад болон дотоод хяналтын камер, соронзон хаалга, утасгүй интернетийн (wireless) орчинг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.


Номын сангийн эрхлэгчээр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ч.Түмэннаст, Номын сан-Мэдээллийн ажилтанаар Р.Сумъяа нар ажиллаж байна.


Номын сангийн үндсэн фонд

Англи, Монгол, Түвд, Солонгос ном, сонин сэтгүүлийн 18000 орчим фондтой. Багш оюутнуудын дунд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Номын баяр”, “Дэлхийн номын баяр”-ыг уламжлал болгон төрөл бүрийн арга хэмээг зохион байгуулдаг. Шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэнг тогтмол гарган олны хүртээл болгодог.

Цахим уншлагын танхим

CD, DYD, сонсдог 3000 орчим номын фондтой. Электрон хэлбэр нь оюутнуудад ашиглаглахад хялбар цаг хэмнэх, атлас болон хүний бие, ургамлын өнгөт зургуудыг LCD телевизороор дамжуулан дэлгэцэн дээр үзэж байгаа нь шинжлэх ухааны төдийгүй практик ач холбогдолтой байна.

Чөлөөт сонголттой уншлагын танхим

Мэргэжлийн ном, сурах бичгийн, эрдэм шинжилгээ, судалгаа, гадаад, дотоодын өдөр тутмын сонин, сэтгүүлээр үйлчилдэг Номын сан нь Lib-4U net version 1.9 программын зураасан кодны бүртгэлийн системийг бүрэн ашиглаж байна. Энэхүү программыг ашигласнаар тус сургуулийн багш, оюутнууд гэрээсээ номоо хайж, электрон номоо унших боломжтой болсон. Тус номын сан уншлагын танхимаар үйлчүүлэх, электрон болон төрөл анги, үсэг дараалалын каталог, шинэ номын үзэсгэлэн, лавлагаа ном зүйн үйлчилгээнд бүрэн хамрагддаг.

Эрдэм шинжилгээний танхим

Анагаах, Физиологийн чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн CD бүтээлүүд Эм зүйн хүрээлэн, Монос групп, багш эрдэмтдийн эрдэм шинжилгээ судалгааны бүтээлийг хэвлэмэл болон CD хэлбэрээр фонд бүрдүүлж хадгалах, сурталчлах номзүйн бүртгэл хийн ажиллаж байна.

Copyright © 2017. All Rights Reserved.