Бидний тухай

Сүлд дуу
Үг: Л.Алтанхуяг, Ая: Ц.Ганхуяг /МУСТА/

“МОНОС СУРГУУЛЬ” СҮЛД ДУУ

Алдрай залуу оюутан насанд минь

Ард олон ахан дүүсээ

Аварч эмнэх ухааныг заасан

Ачлал буянтай Монос сургууль аа

Дахилт:

Хавартаа монос цэцэглэх цагаар

Харьж бид нар нутгаа зорьдог доо

Намартаа мойл боловсрохын үед

Нийлж бид нар сургуульдаа цуглардаг

Од шиг гялалзах залуу насанд минь

Олон түмэн эгэл ардаа

Онцлон энэрэх сэтгэл хайрласан

Оюуны өргөө Монос сургууль аа

Дахилт:

Энхрий танхил оюутны жилүүдэд

Элгэн садан эрхэм түмнээ

Эмнэж ачлах сургаал айлдсан

Эм зүйн дээд Монос сургууль аа

Copyright © 2017. All Rights Reserved.