УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ

Танилцуулга

Уламжлалт анагаах ухааны сургууль нь анх тэнхим хэлбэрээр 2014 оны 09 дүгээр сарын 01-нээс 3 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэнхмийн эрхлэгчээр Академич, АШУ-ны доктор, профессор Шаравын Болд, багшаар Т.Ариунжаргал, Г.Энхжин нар ажиллаж байв. Яваандаа “Монос” дээд сургууль ЭЗШУИС болж шатлал дээшилснээр тэнхмээс Уламжлалт анагаах ухааны сургууль болж зохион байгуулагджээ.

2016-2017 оны хичээлийн жилд багшийн тоо нэмэгдэж 5 багштай болж өргөжсөн. Цаашдаа тус сургууль хүний нөөцөө нэмэгдүүлэх, бүх багш нар эрдмийн зэрэг, цолтой болох зорилго тавин ажиллахын зэрэгцээ ирээдүйн чиг, хандлагаа тодорхойлон:



  • Гэм, өвчин судлалын тэнхим
  • Эмчлэх зарчим, арга судлалын тэнхим гэсэн 2 тэнхим байгуулан ажиллах суурь, нөхцлөө бүрдүүлээд байна.


Түүнчлэн манай сургууль уламжлалт анагаах ухааны их эмч бэлтгэдэг бусад сургуулиас ялгагдах, уламжлалт анагаахын мэдлэгт суурилсан дорно, өрнийн анагаах ухааныг хослуулсан сургалтыг явуулна.


Тухайлбал: санскрит хэлээр ཨ་མྲྀ་ཏ་ཧྲྀ་ད་ཡ་ཨངྒ་ཨཥྚ་གུ་ཧྱ་ཨུ་པ་དེ་ཤ་ཏནྟྲ་ནཱ་མ། төвд хэлээр བདུད་རྩི་སྙིང་པོ་ཡན་ལག་ བརྒྱད་པ་གསང་བ་མན་ངག་གི་རྒྱུད་ཅེས་བྱ་བ། бүтээлийг гол сурах бичиг болгохын зэрэгцээ уг бүтээлийн хуучин цагийн тайлбар “Хөх Биндэрьяа”, “Дээдсийн чухал сургааль”, “Алтан хадмал”, “Арүрийн эрхэс”, “Увдисын нэмсэн арга”, “Зарлигийн эрхэст харанхуйг арилгагч зул” зэрэг бүтээлээр баяжуулан тайлбар, тайлал хийж, улмаар эдгээр бүтээлийн хэрэглээний мэдлэгийг орчин цагийн анагаах ухааны практиктай нягт уялдуулан цогц байдлаар олгоход оршино.





Сургалтын давуу тал

Уламжлалд суурилсан сургалт


  • Судас барьж оношлох аргыг онол, дадлагын өндөр түвшинд заана
  • Үндсэн 6 өвчнийг онолын хүрээнд уламжлалт анагаах ухаан дахь эмэгтэйчүүд, хүүхэд, эрэгтэйчүүд, хөгшдийн өвчин судлалын хичээлийг гүнзгийрүүлэн сургана.
  • Уламжлалт анагаах ухааны эмнэл зүйн хичээлийг шинэчлэн заана
  • Уламжлалт анагаах ухааны хичээлийг дадлагад суурилан сургана


Эрдэм судлалд суурилсан сургалт


  • Уламжлалт анагаах ухааны дээд боловсрол, сургалтын технологи
  • Уламжлалт анагаах ухааны түүх, онол, эх сурвалж
  • Уламжлалт анагаах ухааны оношлол судлал
  • Уламжлалт анагаах ухааны эмнэл зүйн судлал
  • Уламжлалт анагаах ухааны эмчилгээ, засал
  • Уламжлалт анагаах ухааны эм судлал, эм найрлагын судлал
  • Уламжлалт болон орчин цагийн анагаах ухааныг хослуулан хэрэглэх онол, арга зүй


Сургуулийн ойрын зорилт

Уламжлалт анагаах ухааны эмийн технологийг судалж хүний бие махбодод нийцтэй, орчин үеийн шинжлэх ухааны ололттой хослуулсан шинэ эм бүтээх, ховор нандин судар номыг сургалт, судалгааны эргэлтэнд оруулах, Монголын уламжлалт анагаах ухааныг гадаадад сурталчлах, уламжлалт анагаах ухааны мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах үндсийг тавина.



Сургуулийн бүтэц, зохион байгуулалт



Зураг Нэр Ажлын туршлага Заах хичээлийн нэр Судалгааны ажлын чиглэл Бүтээлийн товчоо
Шаравын Болд /Академич, АШУ-ны доктор, профессор/ 23 жил анагаахын их, дээд сургуульд багшилсан. Төвд хэл, МУАУ-ы түүх, гүн ухаан, онол, оношилгоо, дотор өвчин, ХЭЭХ-ийн өвчин судлал Анагаах ухааны түүх, гүн ухаан, нэр томъёо судлал, халдварт болон халдварт бус өвчин судлал, эм болон эм найрлагын судлал, 0-3 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт үеийн оношилгоо, сэргээн засалт. Академич Шаравын Болд 2016 оны 08 дугаар сарын 01-ний байдлаар нийтдээ 575 бүтээл туурвисны ¼ хувийг сүүлийн 5 жилд бүтээжээ. Нийтдээ 53 ном бичсэнээс 10 номоо англи хэлээр бичиж, 6 номоо төвөд, монгол хэлээр, 1 ном нь япон хэлээр, 1 ном нь БНХАУ-ын ӨМӨЗО-д монгол бичгээр тус тус хэвлэгджээ. 136 өгүүлэл, илтгэл нь нь англи, хятад, япон, солонгос хэлээр, 170 эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл нь монгол хэлээр гадаад, дотоодын нэр хүндтэй сэтгүүл, олон улсын хурлын бүтээлүүдэд хэвлэгджээ. Эрдэм шинжилгээний 8 төсөлд удирдагчаар ажиллаж үр дүнг хүлээлгэн өгч уг үр дүн нь инноваци болон хэрэгжиж байна.
С. Базаррагчаа \ Анагаах ухааны магистр \ 22 жил УАУ эмчээр ажилласан. Польш улсад 18 жил, Мамбадацан эмнэлэгт ЭЭ-орлогч дарга, ГҮТ-д ЭШСА-ны даргаар ажилласан, ЭЗШУИС-д 2016-оноос УАУ-тэнхимд ажиллаж байна. 1.Эм найруулга судлал 2.Сэтгэцийн эмгэг судлал 3.Удам зүй судлал 4.Оношилгоо 5.Лаборатори 6.Зүү Эндэгдэл өндөртэй тасгийн эмч сувилагчийн мэргэжлийн үйл ажиллагаанд илрэх нийгэм сэтгэл зүйн зарим онцлог ОУ андрологийн VIII чуулганд 1.“МУ-ын Урт хугацааны ТҮ-ний өнөөгийн байдал” 2. “МУ-ын 55 дээш насны эрэгтэйчүүдийн нас баралт” сэдвээр өгүүлэл нийтлүүлж, илтгэл тавьсан.Нийт 5 өгүүлэл нийтлүүлсэн.
Түдэвийн Ариунжаргал /Анагаах ухааны магистр/ Тус сургуульд 3 дахь жилдээ багшилж байна. МУАУ-ы түүх, төвөд хэл, язгуурын үндэс /мод тавих ёс/ эмийн ургамал судлал, идээ ундаа судлал, эмчийн ёс зүй. Анагаах ухааны түүх, эм болон эм найрлагын судлал. Дотоодын сэтгүүл болон хурлын эмхэтгэлд нийт 12 өгүүлэл
Магистрант Гэрэлийн Энхжин

2008-2009 онд “Монос” дээд сургуульд зүү төөнө заслын багш

2010-2011 онд “Эрдэнэт хун” сувилалд эмч

2013-2015 онд “Сүүн өгөөмөр” ТББ-т уламжлалтын эмч

2015.04 сараас одоог хүртэл “ЭЗШУИС”-ийн УАУС-ийн багшаар ажиллаж байна.

УАУ-ны онолын үндэс, УАУ-ны эрүүл биеийн сургаал, Номлолын үндсийн тайлбар, УАУ-ны биеийн үйл судлал, УАУ-ны биеийн эмгэг үйл судлал, УАУ-ны дотор өвчин судлал Анагаах ухааны түүх, гүн ухаан, эм найрлага судлал Дотоодын сэтгүүл болон хурлын эмхэтгэлд нийт 10 өгүүлэл
Магистрант Түмэнбатын Цэцэгдарь 2016 оноос эхлэн ажиллаж байна Төвөд хэл, буддын гүн ухаан, өвчний зурхай Анагаах ухааны түүх, гүн ухаан Эрдэм шинжилгээний өгүүлэл 4
Copyright © 2017. All Rights Reserved.