Номын сан

Шинэ ном

Монголын уламжлалт анагаах ухааны эм судлал

Ерөнхий Редактор Ш.Болд

Эрхлэн гаргасан: Боловсрол, шинжлэх ухааны яам

Эрхлэн гаргасан огноо: 2014

ISBN код: 978-99973-2-744-4

Хэл: Монгол

Хуудасны тоо: 301

Жин: 805.0 гр

Хэмжээ: 290 x 210 x 16 мм


Агуулга

Монголын уламжлалт анагаах ухааны өнгөрсөн зууны туршлага, сургамж нь XXI зуунд тус улсын эрүүл мэндийн салбарыг шинэчлэн хөгжүүлэх, хүн амынхаа эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа, арга хэмжээг хэрэгжүүлэхэд тус дэм болж байгаа нь дамжиггүй. Уг сурах бичигт уламжлалт анагаах ухааны практикт өргөн хэрэглэдэг, үйлдэл тус эрдэм нь олон зуунаар батлагдсан, хэрэгцээтэй гарын авлагыг оруулж, монголын уламжлалт анагаах ухааны эм судлалын зарим судлахууны тухай ойлголт, үзэл баримтлалыг шинээр бичсэн байна. Түүнчлэн хуучны монгол маарамба, эмч нарын аман яриа, хууч, ховор чухаг мэдээ, баримтыг өнөөгийн мэдлэгийн хэрээр олж тогтоон оруулжээ.

Зүрхний титэм судас, судсан дотуурх мэс заслын эмчилгээ

Зохиогч Н.Баасанжав, Д.Цэгээнжав, З.Лхагвасүр

Эрхлэн гаргасан: Боловсрол, шинжлэх ухааны яам

Эрхлэн гаргасан огноо: 2014

ISBN код: 978-999962-1-760-9

Хэл: Монгол

Хуудасны тоо: 202

Жин: 655.0 гр

Хэмжээ: 252 x 177 x 16 мм


Агуулга

Зүрх судасны мэс засал Шинжлэх ухааны академи ба анагаах ухааны хүрээлэнтэй нас чацуутны хувьд үүссэн цагаасаа судалгаа шинжилгээн дээр тулгуурлан шинжлэх ухааны үндэстэйгээр мэс заслын аргуудыг практикт нэвтрүүлсээр иржээ. Зүрх-судасны мэс заслыг бие даан салбар болгож хөгжүүлэхэд академич Т.Шагдарсүрэн багшийн оруулсан хувь нэмэр асар их юм. Тэрээр Монголын эрүүлийг хамгаалахад "Зүрх-судасны мэс засал" гэдэг шинэ салбарыг буй болгож шинжлэх ухаан-сургалт үйлдвэрлэлийн нэгдлийг хангасан гурвалсан холбоог тогтоосон билээ. Энэ удаад тус номын зохиогчид титэм судасны нээлттэй хагалгаа, титэм судсыг тэлж стент тавих, судсан дотуурх эмчлэх аргыг монголд нэвтрүүлэх талаар олон жилийн судалгаа явуулж шинжлэх ухааны ба анагаах ухааны докторын бүэтэл туурвиж, пейсмекер суулгах, том ба захын судасны эмгэгийг судсан дотуурх аргаар эмчлэхийг практикт нэвтрүүлснээ нэгтгэн дүгнэж уншигч олны хүртээл болгож байна. Эл номонд дээрх эмгэгүүдийн үүсэл хөгжил, онош эмчилгээний аргууд, техник технологи цаашдын чиг хандлагын талаар бичжээ

Дотрын өвчин судлал

Зохиогч Ж.Гомбосүрэн

Эрхлэн гаргасан: Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

Эрхлэн гаргасан огноо:

ISBN код: 99929-52-63-6

Хэл: Монгол

Хуудасны тоо: 1196

Жин: 2585.0 гр

Хэмжээ: 252 x 180 x 66 мм


Агуулга

Анагаах ухааны салбарт онол-практикийг зөв хослуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг чухалчилан үзэж, нотолгоонд суурилсан оношийг нарийвчлан тогтооход агуулгыг чиглүүлэх үүднээс асуудалд баримжаалсан, хүртээмжтэй, залгамж холбоотой, нэгдмэл, тасралтгүй байх зарчмыг үндэс болгон, ерөнхий 3, тусгай буюу эрхтэн тогтолцооны 6, зонхилон тохиолдох дотрын өвчнүүдийн 1, нийт 10 бүлэгт багтаан, дотор өвчний оношзүйг судлахад хэрэглэгдэх эмнэлзүйн ойлголт, өвчтөнг шинжлэн судлах ерөнхий ба хэсэгчилсэн үзлэгийн аргууд, амьсгал, зүрх судас, хоол боловсруулах, шээс бэлгийн, дотоод шүүрэл, цус ба дархлааны эрхтний бүтэц, үйл ажиллагааны тухай товч ойлголт, дотор өвчний үед илрэх өвөрмөц шинж тэмдэг, бодит үзлэг хийх арга техник, эмгэг өөрчлөлтийн гадаад илрэл, лаборатори ба багажийн шинжилгээний аргууд, бие даасан өвчнүүдийн тодорхойлолт, шалтгаан, эмгэг жамын молекул механизм, эмгэг өөрчлөлтийн бүтэц, эмнэлзүй, оношлогоо, ялгах оношлогоо, өвчний тавилан, түгээмэл хэрэглэгдэж буй эмүүдийн үйлчлэх механизмын тайлбар бүхий эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэргийг илүү дөхөмтэй, ойлгомжтой болгох үүднээс өнгөт зураг, үзүүлэн диаграммаар харуулан зохиогч өөрийн бодол санаагаа оруулан бичжээ.

Лувсангийн Хүрэлбаатарын гаргасан ном

Зохиогч Л.Хүрэлбаатар

ISBN код: 978-599962-2-726-5

Хэл: Орос

Хуудасны тоо: 159

Жин: 290.0 гр

Хэмжээ: 210 x 145 x 612мм


Агуулга

В монографии представлены результаты экспериментальных исследований общей токсичности (острой, подострой и хронической) на двух видах лабораторных животных, возможных раздражающих свойств, аллергенности, влияния на иммунную систему, мутагенности и риска канцерогенного действия, репродуктивной токсичности, а также фармакологической активности при внутрижелудочном введении нового препарата "Суталак сироп для приема внутрь".

Лувсангийн Хүрэлбаатарын гаргасан ном

Зохиогч Л.Хүрэлбаатар

ISBN код: 978-99962-2-718-8

Хэл: Орос

Хуудасны тоо: 168

Жин: 295.0 гр

Хэмжээ: 210 x 145 x 12мм


Агуулга

В книге представлены результаты экпериментальных исследований общей токсичности (острой, подострой и хронической) на двух видах лабораторных животных, возможных раздражающих свойств, аллергенности, влияния на иммунную систему, мутагенности и риска канцерогенного действия, репродуктивной токсичности, а также фармакологической активности при внутрижелудочном введении нового препарата "Иммунос".

Хүүхдэд эм хэрэглэх

Зохиогч М.Сүхбаатар

ISBN код: 978-99962-2-518-5

Хэл: Монгол

Хуудасны тоо: 623

Жин: 1130.0 гр

Хэмжээ: 250 x 180 x 38мм


Агуулга

Дэлхий дахинаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт, оношлогоо, эмчилгээнд эмийн зохистой хэрэглээ чухал болж буй энэ үед доктор, профессор М.Сүхбаатар "Хүүхдэд эм хэрэглэх: Эмийн тун, жор, эмчилгээний загвар" ном бичжээ. Уг номонд хүүхдийн бие бялдар, насны онцлогтой уялдуулан өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэн чийрэгжүүлэх, эмчлэхэд хүүхдийн практикт хэрэглэж байгаа эмийг зөв зохистой сонгох нь эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй талаар дурьдаад хүүхдийн эмчилгээнд хэрэглэх эмийн нэр, өөр нэршил, үйлчлэл, хэрэглэх хэрэглэхгүй заалт, дашрамын нөлөө, эмийн хэлбэр, савлалт болон эмийн эмчилгээний үед тунг тооцон бодох, эм хослуулан хэрэглэх, нэг удаагийн болон хоногийн дээд тунг эм бүрээр жагсааж, жорыг олон лусын нэршил, дүрмийн дагуу ойлгомжтой бичиж, эмчилгээний загвар гаргасан нь эмч нарт эмийг зохистой хэрэглэх, эмчилгээг оновчтой хийхэд гарын авлага болох практик ач холбогдолтой бүтээл болсон байна.

Англи ном

Эрхлэн гаргасан огноо: 2013

ISBN код: 978-99973-2-160-2

Хэл: Англи

Хуудасны тоо: 418

Жин: 950.0 гр

Хэмжээ: 255 x 175 x 30 мм


Агуулга

Traditional Mongolian Medicine has a history of more than 2500 years, and it is one of the most valuable heritages of the Mongolian people. During this long period, although still keeping its own distinct features, Traditional Mongolian Medicine developed a close relationship with Indian Ayurvedic medicine, Tibetan medicine and Chinese medicine,. In particular, Mongolian and Tibetan medicine have the same theory, diagnostic methods and treatment. This book is the result of such research and has been translated into English with a view to introducing our unique Traditional Mongolian Medicine to the wider world. The book is divided into six chapters following chronological events in Mongolian history and the special characteristics and achievements of each historical period. At the end of this book, we have included a "Brief chronicle of events of the history of Traditional Mongolian Medicine" and an index for reference.

Монголын анагаах ухааны түүх

Эрхлэн гаргасан: ШУА, Монголын анагаах ухааны академи

Эрхлэн гаргасан огноо: 2013

ISBN код: 978-99973-0-036-2

Хэл: Монгол

Хуудасны тоо: 200

Жин: 385.0 гр

Хэмжээ: 240 x 170 x 15 мм


Агуулга

Анагаахын шинжлэх ухааны доктор Ш.Болд Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг судлан тогтоох хүндхэн боловч зайлшгүй хийх ёстой ажлыг зориглон барьж аван нухацтай судлан, олон шинэлэг санааг дэвшүүлэн түүнийгээ эх сурвалжаар баталж өгсөн байна. Ялангуяа Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн он, цагийг шинээр үечлэн, цаг хугацааны талаар өмнөх судлаачдын баримталж байснаас 5000 жилээр тоологдох үндэслэлийг чулуун зэвсгийн үеийн чулуун зүү, хүрэл шөвөг, ясан зүү, трепанаци, халбаган толгойтой ясан савх зэрэг археологийн олдворуудын хэрэглээгээр тодруулан улмаар монгол, төвд, хятад хэлээр бичигдсэн анагаах ухааны түүхийн зохиолуудын эх сурвалжаар баталгаажуулсан байна. Эл ботид Нэн эртнээс МЭӨ 209 он хүртэлх монголын анагаах ухааны түүхтэй холбоотой археологи, сурвалж бичгийн судалгааны тойм, Монголын анагаах ухааны түүхийн үечлэл, Ажиглалтанд тулгуурласан эмчлэхүй урлагийн мэдлэг буй болж хуримтлагдаж эхэлсэн үе гэсэн 3 бүлэг багтсан байна.

Монголын анагаах ухааны түүх

Эрхлэн гаргасан: ШУА, Монголын анагаах ухааны академи

Эрхлэн гаргасан огноо: 2013

ISBN код: 978-99973-0-037-9

Хэл: Монгол

Хуудасны тоо: 220

Жин: 425.0 гр

Хэмжээ: 245 x 170 x 15 мм


Агуулга

Анагаахын шинжлэх ухааны доктор Ш.Болд Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг судлан тогтоох хүндхэн боловч зайлшгүй хийх ёстой ажлыг зориглон барьж аван нухацтай судлан, олон шинэлэг санааг дэвшүүлэн түүнийгээ эх сурвалжаар баталж өгсөн байна. Ялангуяа Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн он, цагийг шинээр үечлэн, цаг хугацааны талаар өмнөх судлаачдын баримталж байснаас 5000 жилээр тоологдох үндэслэлийг чулуун зэвсгийн үеийн чулуун зүү, хүрэл шөвөг, ясан зүү, трепанаци, халбаган толгойтой ясан савх зэрэг археологийн олдворуудын хэрэглээгээр тодруулан улмаар монгол, төвд, хятад хэлээр бичигдсэн анагаах ухааны түүхийн зохиолуудын эх сурвалжаар баталгаажуулсан байна. Эл ботид Нэн эртнээс МЭӨ 209 он хүртэлх монголын анагаах ухааны түүхтэй холбоотой археологи, сурвалж бичгийн судалгааны тойм, Монголын анагаах ухааны түүхийн үечлэл, Ажиглалтанд тулгуурласан эмчлэхүй урлагийн мэдлэг буй болж хуримтлагдаж эхэлсэн үе гэсэн 3 бүлэг багтсан байна.

Copyright © 2017. All Rights Reserved.