“JOURNAL CLUB DAY” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Nullam euismod commodo

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Эм Зүйн Удирдлага Технологийн Тэнхим нь  “ЭЗШУИС-ийн 20-н жил”-ийн ойг угтаж оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээр уламжлалт жороос орчин үеийн эмийн хэлбэрүүд, төрөл бүрийн хүнсний нэмэлт болон гоо сайхны бүтээгдэхүүний үзэсгэлэн гарган, “Journal club day өдөрлөг амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд Эм Зүйн Удирдлага Технологийн Тэнхимийн дэргэдэх “Journal club эрдэм шинжилгээний клубын  оюутнууд болон Эм Зүйн 3, 4 –р дамжааны оюутнууд Эмийн технологийн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглан эмчилгээний гоо сайхан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн амжилттай бүтээлээ. Үүнд:

  • Уламжлалт жор болох Мана-4, Норов -7, Зүрхний гүргэм -7, Бэрээмэг-4, Сүгмэл-3, Таван салаа, Нохойн хошуу, Мөлхөө ганга, Илдэн игүүшин, Мойл, Одой 70 түрүү, Эмийн бамбай зэрэг хэд хэдэн ургамлаас хүлхмэл, шахмал, мөхлөг, капсул, тосон түрхэц, сироп, үрэл гэх мэт эмийн хэлбэрүүд;
  • Арьс арчилгаа, нүүр болон гарын тос, вакс, саван, тоник, маск, банны бөмбөлөг, цацлага, уруулын будаг, тосон үнэртэй ус;
  • Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн 3 төрлийн жимсний цэлцэгнүүр, чацарганы нухаш, жүүс, чавгатай тараг, кальциар баяжуулсан цай, хүнсний эслэг болон цагаан идээ зэргээр баяжуулсан чихэр  гэх мэт шинээр 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэнд оролцлоо.

 

Copyright © 2017. All Rights Reserved.